Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сард нээнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.01-нд нийтлэгдсэн

Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сард нээнэ

Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сард нээнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн байдаг.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгийн мэдэгдсэнээр одоогоор шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил 92 хувьтай байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буй ажээ.

Зайсангийн гүүрээр хоногт 16000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэж үздэг. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35000 тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна гэж үздэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж