“Хориотой эм бэлдмэл оруулж ирдэг сүлжээний эсрэг ажиллана”

“Хориотой эм бэлдмэл оруулж ирдэг сүлжээний эсрэг ажиллана”

“Хориотой эм бэлдмэл оруулж ирдэг сүлжээний эсрэг ажиллана”

Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдээс допинг илэрсэн тухай дуулиан дэгдэж, хариуцлага тооцдог ч асуудал хэвээр буй. Энэ асуудлын эсрэг Монголын Үндэсний бөхийн холбоо ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэсэн асуултад тус холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын заан Ц.Магалжав дараах хариулт өгөв. Тэрбээр “Доппингийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хор хөнөөлийг нь бөхчүүдэд таниулахын тулд сургалт зохион байгуулдаг. Наадмаас наадмын хооронд зуу шахам бөхөөс шинжилгээ авдаг. Хүчний хориотой эм бэлдмэлийг оруулж ирдэг сүлжээ үүсгээд, залуучуудыг татдаг бүлэг байгаа. Энэ бүлгийн эсрэг ирэх намраас холбогдох байгууллагуудтай хамтраад ажиллана.

Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага оногдуулахдаа Допингийн эсрэг дүрмийн дагуу ногдуулдаг. Тухайн тамирчин ямар төрлийн хориотой эм бэлдмэл хэрэглэсэн, давтан хэрэглэсэн үү, анх удаа юу гэдэг нь бөхийн дүрэм журамд тодорхой байгаа тул тэр дагуу нь хариуцлага хүлээлгэдэг” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-07-01 202.55.188.34

kkkk unen uu??? tagnuul tsahdaa bhaa bolitsiimuu ene ulsad

Avatar

Нэргүй 2023-07-01 66.181.180.97

tagnuul tsahdaa iim jijig asuudald oroltsood baimaargui bna.

Avatar

Нэргүй 2023-07-01 213.87.130.76

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хулхи шоүнаас кайф авдаг УЛнууд 2023-07-01 202.9.46.52

Лам бөх 2 шиг балайчуудын өмнө ёөхөрч явдаг улныхан таарсан таар шуудайнууд. Мнглчууд 19-р зуундаа бгаагиын тод жишээ. Тоохгүй эднийг хөсөр хаявал мнглын хөгжил алам ургашлна

Avatar

Зочин 2023-07-01 64.119.17.96

Хэрэглээ байгаа учраас л оруулж ирээд байгаа ш дээ, энэ бөх гээч юм аа үндсээр нь янзлахгүй бол дохингоос салахгүй, цол гээч дэлхийн спортод хаа ч байхгүй балай юмны төлөөх утга учиргүй тэмцэл, нутгархаж жалга довоороо талцсан, мөнгөний төлөөх хэрээс хэтэрсэн шунал гээд бөхөд болж байгаа юм алга шиг

Avatar

Мө 2023-07-01 202.9.40.200

цагдаа тагнуулын ажлыг бөхийн холбоо хийх юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж