Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдээс допинг илэрсэн тухай дуулиан дэгдэж, хариуцлага тооцдог ч асуудал хэвээр буй. Энэ асуудлын эсрэг Монголын Үндэсний бөхийн холбоо ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэсэн асуултад тус холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын заан Ц.Магалжав дараах хариулт өгөв. Тэрбээр “Доппингийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хор хөнөөлийг нь бөхчүүдэд таниулахын тулд сургалт зохион байгуулдаг. Наадмаас наадмын хооронд зуу шахам бөхөөс шинжилгээ авдаг. Хүчний хориотой эм бэлдмэлийг оруулж ирдэг сүлжээ үүсгээд, залуучуудыг татдаг бүлэг байгаа. Энэ бүлгийн эсрэг ирэх намраас холбогдох байгууллагуудтай хамтраад ажиллана.
Хориотой эм бэлдмэл хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага оногдуулахдаа Допингийн эсрэг дүрмийн дагуу ногдуулдаг. Тухайн тамирчин ямар төрлийн хориотой эм бэлдмэл хэрэглэсэн, давтан хэрэглэсэн үү, анх удаа юу гэдэг нь бөхийн дүрэм журамд тодорхой байгаа тул тэр дагуу нь хариуцлага хүлээлгэдэг” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ