Наадмын өмнө нүүрсний хулгайгаар сонсгол хийж, “домоглох уу”

Наадмын өмнө нүүрсний хулгайгаар сонсгол хийж, “домоглох уу”

Наадмын өмнө нүүрсний хулгайгаар сонсгол хийж, “домоглох уу”

УИХ-ын даргын захирамжаар нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах УИХ-ын Түр хороог шинээр байгуулсан. Уг Түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Б.Энхбаяр, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Т.Доржханд нар багтсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тодотгосноор ирэх долоо хоногт тус Түр хороо дээрх асуудалтай холбоотой гаргасан дүгнэлтээ УИХ-ын даргад танилцуулах аж. Түүний дараа нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах юм байна. Засгийн газрын сайд нар энэ долоо хоногт гадаад улсад томилолтоор ажиллаж байсан тул сонсгол зохион байгуулах асуудал түр хугацаагаар хойшлогдсон гэдэг тайлбар хийгээд буй.

УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороо өнгөрсөн Мягмар гаригт хуралдаж, өнгөрсөн хугацаанд ажилласан дүгнэлтээ хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон. Уг дүгнэлтэд дурдсанаар Гаалийн ерөнхий газар дотоод хяналтаараа нүүрсний хулгайн асуудлыг анх илрүүлж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж байсан ч уг хэргийн зүйчлэлийг өөрчлөн хэрэгсэхгүй болгох зэргээр асуудлыг ултай суурьтай шалгаагүй нь нүүрсний хулгайг хавтгайруулсан гэж үзсэн байдаг.

Тэгвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг нүүрсний хулгайн сонсголоор ямар асуудал хөндөж гаргаж ирэх вэ гэдэг анхаарал татаж буй. Гэхдээ ирэх долоо хоногт тус Түр хороо нүүрсний сонсголыг зохион байгуулна гэвэл баяр наадам дөхөж олны анхаарал  суларсан үеийг тааруулах нь  зохисгүй болно. Учир нь, нь эрх баригчдын хувьд нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдээ хаацайлах зорилгоор, нүүрсний хулгайн сонсголоо зориудаар наадам дөхүүлж, зохион байгуулж, домоглох гэж байна уу гэх хардлагад хөтлөөд буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-01 103.229.121.31

энхбаяр өөрийнхөө зээлээс болоод гурилдаж эхэлсэн эхлээд өөрөө асуудлаас гар иргэд итгэлгүй нүдээр харж эхэлсэн ийм том хулгайг хохомхон хугацаанд гурилдаж болохгүй өөрөө нарсанд сууна биздээ найзаа

Avatar

Нэргүй 2023-07-01 213.87.130.76

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эрдэнэ 2023-07-01 59.153.114.225

сонсгол МАН.д л хэрэгтэй байх ккк

Avatar

Зочин 2023-07-01 103.212.116.103

Домоглох гэдэг чинь оромдох гэсэнтэй утга нэг үг.Домнох гэдэг чинь өвчнийг эмнэж домнох гэсэн утга илэрхийлнэ.Манай ард түмэн хүүхдийн ам гэмтвэл морины халуун амгайгаар домнодог.

Avatar

Өвгөн зохиолч 2023-07-01 192.82.80.34

Домоглох бус домнох гэдэг. Хэлээ мэддэг болооч.

Avatar

Зочин 2023-07-01 192.82.84.107

СОНСГОЛЫГ НАМРА ХИЙНЭ ГЭЭ БИЗДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-07-01 46.135.30.215

yasan sonsoj duusdaggui l******d ve, hulgaichuudiin tuhai sonsoj zalhdaggui piz.da ve

Avatar

Gal 2023-07-01 103.57.95.149

dulaan huvtsasaa beldej bhgui yu da. Buruu zuil hiih demii l bdg

Avatar

Нэргүй 2023-07-01 202.126.90.152

НАМАР ХИХ БОЛСНИГ МЭДЭГҮИ МАЛ У

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж