Ус суваг удирдах газраас зуны ажил хийх нэрээр зарим орон сууцны халуун, хүйтэн усыг бүтэн 14 цаг хязгаарласанд иргэдийн зүгээс бухимдалтай байна. Тус газраас халуун, хүйтэн ус хязгаарлахаар болсон гэх мэдэгдлээ зарим орон сууцны конторуудад хоёр цагийн өмнө мэдээлсэн аж.
Тодруулбал, 2023 оны зургадугаар сарын 30-ны 20.00 цагаас 2023 оны долдугаар сарын 1-ний 10.00 цаг хүртэл хязгаарлахаа мэдэгдсэн боловч БГД-ийн 4 дүгээр хорооны зарим орон сууцны байрууд одоог хүртэл буюу нийт 18 цагийн турш халуун, хүйтэн усгүй байгаад бухимдсан иргэд УСУГ руу гомдол гаргасан аж. Гэвч УСУГ-ынхны зүгээс гомдлыг нь үл тоож буйг ч тэд хэллээ. Ажлын өдрүүдэд биш амралтын өдрүүдэд халуун, хүйтэн усны хязгаарлалт хийж байгаад иргэд шүүмжлэв. Энэ талаар УСУГ-аас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
Б.БАТ
Холбоотой мэдээ