Эрх мэдлээ хэтрүүлсэн Болсонарог 8 жил улс төрөөс хориглов

Эрх мэдлээ хэтрүүлсэн Болсонарог 8 жил улс төрөөс хориглов

Эрх мэдлээ хэтрүүлсэн Болсонарог 8 жил улс төрөөс хориглов

Бразилийн сонгуулийн дээд шүүх Ерөнхийлөгч асан Жаир Болсонарог өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр эрх мэдлээ хэтрүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг урвуулан ашигласан хэрэгт буруутай гэж үзээд 2030 он хүртэл улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь хасчээ.

Энэ хэрэг нь Болсонаро 2022 оны долдугаар сард гадаадын Элчин сайд нартай хийсэн уулзалтаас үүдэлтэй бөгөөд тэрээр Бразилийн сонгуулийн тогтолцооны талаар худал мэдээлэл тараасан гэж үзжээ. Уулзалтыг албан ёсны телевизийн сувгууд болон YouTube-ээр шууд дамжуулав.

Дээд шүүхийн шүүгчид мэдэгдэлдээ, Бразилийн эрх баригчид “төрийн эрх мэдэлд халдсан гэмт хэрэг үйлдэж, экстремизмийг өдөөж, хуурамч мэдээ тараах, сонгогчдыг хууран мэхлэхийг оролдохыг тэвчихгүй гэдгээ харуулах болно гэж хэлэв.

Болсонаро өөрийг нь буруутгасан хэргийг үгүйсгэсэн. Бразилийн Itatiaia радиод Баасан гаригт ярихдаа, Болсонаро шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Хэт барууны улстөрч Болсонаро сонгуульд маш бага санал авч, одоогийн ерөнхийлөгч Луйс Инасио Лула да Силвад ялагдсан юм. Сонгуулийн үр дүнгийн эсрэг долоо хоног үргэлжилсэн жагсаал цуглааны дараа нэгдүгээр сарын 8-нд болсон эмх замбараагүй байдлын үеэр  Болсонарог дэмжигчид Бразиль дахь засгийн газрын байр руу дайран оржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-01 103.57.93.120

Женкод бүр ял өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-01 216.38.195.74

kr#;?

Avatar

Нэргүй 2023-07-01 213.87.130.76

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-01 75.46.144.254

Болсонара хүн төрөлхтний уушги болсон Амазоны ойг сүйтгэж нүгэл үйлдсэн хүнийг дахин сонгогдохгүй болгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-07-01 202.55.188.33

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Нэргүй 2023-07-01 66.181.161.18

Яхя бас нэг дарангуйлагч далдарчээ

Avatar

Зочин 2023-07-01 202.9.46.41

Ийм нэг шудрага шүүхтэй болохыг үзэх өдөр байхал байхдаа гэж горьдох юм.

Avatar

Нэргүй 2023-07-01 202.126.90.32

Чи бид нар үзэж чадахгүй ээ ! Монголын шүүх шударга болтол өдий……………… ………….. …………!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж