Эрх мэдлээ хэтрүүлсэн Болсонарог 8 жил улс төрөөс хориглов

Хуучирсан мэдээ: 2023.07.01-нд нийтлэгдсэн

Эрх мэдлээ хэтрүүлсэн Болсонарог 8 жил улс төрөөс хориглов

Эрх мэдлээ хэтрүүлсэн Болсонарог 8 жил улс төрөөс хориглов

Бразилийн сонгуулийн дээд шүүх Ерөнхийлөгч асан Жаир Болсонарог өнгөрсөн жилийн сонгуулийн кампанит ажлын үеэр эрх мэдлээ хэтрүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг урвуулан ашигласан хэрэгт буруутай гэж үзээд 2030 он хүртэл улс төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь хасчээ.

Энэ хэрэг нь Болсонаро 2022 оны долдугаар сард гадаадын Элчин сайд нартай хийсэн уулзалтаас үүдэлтэй бөгөөд тэрээр Бразилийн сонгуулийн тогтолцооны талаар худал мэдээлэл тараасан гэж үзжээ. Уулзалтыг албан ёсны телевизийн сувгууд болон YouTube-ээр шууд дамжуулав.

Дээд шүүхийн шүүгчид мэдэгдэлдээ, Бразилийн эрх баригчид “төрийн эрх мэдэлд халдсан гэмт хэрэг үйлдэж, экстремизмийг өдөөж, хуурамч мэдээ тараах, сонгогчдыг хууран мэхлэхийг оролдохыг тэвчихгүй гэдгээ харуулах болно гэж хэлэв.

Болсонаро өөрийг нь буруутгасан хэргийг үгүйсгэсэн. Бразилийн Itatiaia радиод Баасан гаригт ярихдаа, Болсонаро шүүхийн шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Хэт барууны улстөрч Болсонаро сонгуульд маш бага санал авч, одоогийн ерөнхийлөгч Луйс Инасио Лула да Силвад ялагдсан юм. Сонгуулийн үр дүнгийн эсрэг долоо хоног үргэлжилсэн жагсаал цуглааны дараа нэгдүгээр сарын 8-нд болсон эмх замбараагүй байдлын үеэр  Болсонарог дэмжигчид Бразиль дахь засгийн газрын байр руу дайран оржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж