Окинавагийн боомт цусан улаан өнгөтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.01-нд нийтлэгдсэн

Окинавагийн боомт цусан улаан өнгөтэй болжээ

Окинавагийн боомт цусан улаан өнгөтэй болжээ

Японы боомт улаан өнгөтэй болсон нь оршин суугчдыг сандаргажээ. “Orion Breweries” шар айрагны компани гол руу урссан хүнсний будагч бодис нь боомтын усыг улаан өнгөтэй болгосон бөгөөд энэ нь эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй гэж мэдэгдэв. Улмаар Окинавагийн Наго хотын оршин суугчдад "асар их асуудал, түгшүүр төрүүлсэндээ" уучлалт гуйжээ.

Зарим оршин суугчид час улаан усыг олон нийтийн сүлжээгээр "аймшигтай" гэж тодорхойлсон бол зарим нь "хортой" харагдаж байна гэжээ.

Илүүдэл усыг шингээхэд ашигладаг пропилен гликолыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхэд "ерөнхийдөө аюулгүй" гэж АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдэв.

Шар айрагны үйлдвэрийн хөргөлтийн системүүдийн нэгээс бодис алдагдаж урссан бөгөөд борооны ус зайлуулах  сувгаар гол руу урссан гэнэ.

“Orion Breweries”-ийн ерөнхийлөгч Хажиме Мурано Японы хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, ийм хэрэг дахин гарахгүйн тулд арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Наго нь загас агнуураас гадна хан боргоцойны фермүүдээрээ алдартай.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж