Франц улсад олон өдөр үргэлжилсэн үймээн, самууныг дарахаар өчигдөр оройны байдлаар 45 мянган цагдаа үүрэг гүйцэтгэж байна гэж Дотоод хэргийн сайд мэдэгдэв.
Жералд Дарманин мэдэгдэлдээ, Пүрэв гаригийн шөнө 917 хүнийг баривчилсан бөгөөд тэдний зарим нь 13 настай байсан гэв. Улмаар эцэг эхчүүдэд хүүхдүүдээ үймээн самуунаас хол байлгахыг засгийн газраас удаа дараа уриалсан гэж мэдэгдэв.
Засгийн газраас шөнийн автобус, трамвайны үйлчилгээг зогсоож, хуягт машинуудыг хууль сахиулах ажиллагаанд туслах зорилгоор ашиглана гэж мэдэгдэв.
Францын цагдаа нар Мягмар гаригт Алжир гаралтай 17 настай Нахел М гэх хүүг буудан хөнөөсөний дараа эмх замбараагүй байдал эхэлсэн. Цагдаа нар түүнийг замын зогсоолоос холдож байхад нь буудан хөнөөсөн нь Франц даяар гурван шөнө үргэлжилсэн үймээн самуун дэгдээсэн.
Хуулинд 2017 онд хуульд өөрчлөлт оруулснаар Францын цагдаа нар таван тохиолдолд буудах эрхтэй. Тухайлбал, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид зогсоох тушаалыг үл тоомсорлож, албан тушаалтны амь нас, бие махбодийн аюулгүй байдал, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсан гэж үзвэл цагдаа гал нээх эрхтэй.
Марсель хотоп дор хаяж 80 хүнийг баривчилсан байна.
Үймээн дэгдээгчид мөн бууны дэлгүүрийг дээрэмдсэн гэж "Ройтерс" агентлаг цагдаагийн газраас иш татан мэдээлэв.
Засгийн газрын мэдээлснээр, сүүлийн хэдэн өдрийн мөргөлдөөний үеэр 249 офицер шархадсан байна.
Нахелыг буудсан офицер ар гэрийнхнээсээ уучлалт гуйсан ч өсвөр насны хүүгийн үхэл Францын захын дүүрэгт цагдаа нарын эсрэг мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн үймээнийг дэгдээжээ.
ЭХ СУРВАЛЖ:ВВС
Холбоотой мэдээ