АНУ-ыг ЮНЕСКО-д дахин элсүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.07.01-нд нийтлэгдсэн

АНУ-ыг ЮНЕСКО-д дахин элсүүлэв

АНУ-ыг ЮНЕСКО-д дахин элсүүлэв

НҮБ-ын шинжлэх ухаан, боловсрол, соёлын байгууллага АНУ-ыг гишүүнээр дахин элсүүлэхийг зөвшөөрчээ.

ЮНЕСКО-гийн Удирдах зөвлөл өчигдөр  дахин нэгдэх АНУ-ын саналыг гишүүдийн 132-10 саналаар дэмжсэн байна. Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен эсвэл томилсон хүн урилгыг албан ёсоор хүлээн авснаар АНУ-ын гишүүнчлэл албан ёсны болно гэж Байдены засаг захиргааны албаны хүмүүс мэдэгдэв.

Блинкен хэлэхдээ, санал хураалт нь "Америкийн ард түмэнд чухал ач холбогдолтой, үнэ цэнэтэй олон асуудлаар АНУ-ын манлайллыг сэргээнэ" гэжээ.

Орос, Палестин, Хойд Солонгосын төлөөлөгчид пүрэв гарагт АНУ-ын саналыг хэлэлцээд олон цагаар хойшлуулсан юм. ЮНЕСКО-гийн орчуулагчид ядарч сульдсаны улмаас тэр хуралдаан завсарласан.

Орос, Хойд Солонгос, Палестин улсуудаас гадна Беларусь, Хятад, Эритрей, Индонез, Иран, Никарагуа, Сири улсууд АНУ-ыг эргүүлэн хүлээн авахын эсрэг санал өгсөн байна.

Байдены засаг захиргаа өнгөрсөн зургадугаар сарын эхээр тус байгууллагад дахин элсэх хүсэлт гаргана гэж мэдэгдсэн. Энэ нь тус байгууллагад АНУ-ын орон зайг Хятад улс нөхөхөөс гэж санаа зовж байгаа илэрхийлсэн. ЮНЕСКО-гийн 193 гишүүн орон дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухаан, технологийн боловсролын олон улсын стандартыг тогтооход томоохон үүрэг гүйцэтгэдэг.

Трампын засаг захиргаа 2017 онд Израилийн эсрэг байр сууриа илэрхийлж, АНУ ЮНЕСКО-гоос гарна гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр жилийн дараа хэрэгжиж эхэлсэн.

2011 онд Палестиныг гишүүн улс болгон элсүүлэхээр санал өгсний дараа АНУ болон Израиль ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ зогсоосон.

Байдены засаг захиргаа 2024 оны төсөвт 150 сая ам.долларыг ЮНЕСКО-д төлөх төлбөр, өр төлбөрт зарцуулах хүсэлт гаргасан байна. Төлөвлөгөөнд 619 сая ам.долларын өрийг бүрэн төлж дуустал дараагийн жилүүдэд ижил төстэй хүсэлт гаргахаар төлөвлөж байна.

Энэ нь ЮНЕСКО-гийн жилийн 534 сая ам.долларын үйл ажиллагааны төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. Явахаасаа өмнө АНУ агентлагийн нийт санхүүжилтийн 22 хувийг бүрдүүлжээ.

АНУ өмнө нь 1984 онд Рейганы засаг захиргааны үед ЮНЕСКО-г буруу удирдаж, авлигад идэгдсэн, Зөвлөлтийн ашиг сонирхлыг хангахад ашигладаг гэж үзсэн тул гишүүнчлэлээ орхисон юм. 2003 онд Ерөнхийлөгч асан Жорж Бушийн үед дахин нэгдэн орсон.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж