Хонгконгод болсон Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах Паурлифтингийн тэмцээнд 27 орны баг тамирчид оролцож байна. Тэмцээний +120 кг жингийн классик хэвтээ шахалтын төрөлд Монгол Улсын тамирчин Дамдины Анхбаяр 220 кг шахаж алтан медаль хүртлээ.
ОСНААУГ-ын хангамж хариуцсан менежер Д.Анхбаяр нь 2014 онд дэлхийн цомын аварга, 2022 онд паурлифтингийн дэлхийн аварга болж байсан удам дамжсан тамирчин юм.
Тэрээр өмнө нь, Казахстаны Алмата хотод болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д оролцож М1 ангиллын +120 кг-д түрүүлж, дэлхийн аварга болсон юм. Д.Анхбаяр нь Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин агсны хүү билээ.