С.Батдөл өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

С.Батдөл өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хурал хойшлов

С.Батдөл өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хурал хойшлов

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүгдэгч С.Батдөл нь хоёр өмгөөлөгчтэйгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргалаа.

Иймд шүүгдэгч С.Батдөлийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг долдугаар сарын 6-ны өдрийн 9 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв. Дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч С.Батдөлд урьд авсан цагдан хорих, бусад нэр бүхий 6 шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх юм.

С.Батдөл нь УБТЗ-д Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байгсан бөгөөд гэнэтийн шалтгалтаар гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, баривчилсан юм. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэрэгт түүнийг буруутгаж буй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж