Г.Ганжаргалын гэр бүлийн хүсэлтийн дагуу ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

Г.Ганжаргалын гэр бүлийн хүсэлтийн дагуу ажиллаж байна

Г.Ганжаргалын гэр бүлийн хүсэлтийн дагуу ажиллаж байна

Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын гэр бүл цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яаманд өргөдөл, хүсэлт гаргасан. Тэгвэл хэрэгт хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хохирогчдын ар гэрийнхний тавьсан шаардлагыг харгалзан  ажиллаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Шүүх шинжилгээг дахин хийх хүсэлтийг хохирогчийн ар гэрийнхэн гаргасан. Иймд гурван эмч шинжилгээ хийхэд гэр бүл нь мөн л хүлээн зөвшөөрөөгүй.

ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллаж байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдэх хуулийн дагуу бид ажилладаг. Энэ хуульд ямар журмаар ажиллахыг нарийвчлан заасан. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зарим хэрэг замхарлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Мөрдөн байцаалт явуулахад хугацаа хэрэгтэй” гэлээ.

Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлсан ярилцлагаас тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж