Хятад улс өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулах шинэ хууль баталжээ

Хятад улс өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулах шинэ хууль баталжээ

Хятад улс өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулах шинэ хууль баталжээ

Хятад улс дэлхийн тавцанд өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулах шинэ хууль баталжээ. Тодруулбал, "Хятадын ашиг сонирхолд хортой үйлдэл хийсэн байгууллагуудыг шийтгэнэ" гэж тус хуулинд заасан байна. Гэхдээ чухам ямар шугамыг давж болохгүй талаар тодорхой заагаагүй аж. Хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Шинэ хууль нь гадаадын компаниудыг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Мөн "БНХАУ нь өөрсдийн онцлогтой социализмын тогтолцоогоо дээдлэн, тусгаар тогтнол, нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах зорилгоор гадаад харилцаагаа явуулдаг" гэж хуульд заасан байна. 

Хятад улс Ши Жиньпин, Мао Зэдун, Дэн Сяопин, Марксизм-ленинизм зэрэг улс төрийн үзэл суртал дор гадаад харилцаагаа явуулдаг. Шинэ хуульд гадаад бодлогыг төрөөс бус, эрх баригч Коммунист нам удирдан чиглүүлдэг гэдгийг анх удаа бичгээр зааж өгчээ. Гадаад харилцаан дахь намын оролцоог ийн маш тодорхой тусгасан нь Ши Жиньпиний эрх мэдэл улам чангарч буйг илэрхийлэх юм. 

Ажиглагчдын үзэж буйгаар энэ хууль нь Хятадын түрэмгий дипломат бодлогыг илэрхийлж байна. Ажиглагчдын байр сууринаас хүргэвэл, Пенсильванийн их сургуулийн хууль, улс төрийн шинжлэх ухааны профессор Жак ДеЛисле "Энэ хуулийн ихэнх хэсэг нь хоосон үг хэллэг. Гэвч энэ нь илүү хатуу гадаад бодлогыг илэрхийлнэ" гэжээ. Тэгвэл "The Global Times" хэвлэлд мэдээлснээр "Энэ хууль нь барууны ноёрхлын эсрэг хууль эрх зүйн хэрэгслийг өргөжүүлэх гол алхам" болжээ. Харин Хятад дахь Карнегийн эрдэмтэн, доктор Чонг Жа-Иан хэлэхдээ "Энэ хууль нь илүү их албадлага, дарамт шахалт үзүүлэх замаар өөрсдийн ашиг сонирхлыг идэвхтэй хэрэгжүүлэхийг зорьж буйн дохио юм" гэлээ. 

АНУ, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд хурцдахын хэрээр харилцан худалдааны хориг арга хэмжээ хэд хэдийг авсан. Хятадын эрх баригчид энэ онд барууны хэд хэдэн фирмийн оффисыг хаажээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 202.55.188.113

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-06-30 202.9.47.1

Хар хятадууд удахгvй Монголыг залгих болно.

Avatar

Зочин 2023-06-30 103.57.95.252

Ардчилал нь ард түмний засаглал гэж хүмүүс эндүүрдэг.Ардчилал бол Америк засаглал.Ардчилал бол бусад орны төрийн эрхийг булаах барууны хөрөнгөтнүүдийн арга хэрэгсэл болсон.Ардчилал гэх хуйвалдааны аргаар Германы фашистүүд төрд гарч,дэлхийг түйвээж,50-60-аад сая хүний амийг хохироож байсан Өнөөдөр барууны том хөрөнгөтөнүүд европын орнуудаас эхлээд олон орныг ийм аргаар өөрийн эрхшээлд оруулж,өөрийн тоглоом болгож заримыг нь дайны гал рүү шидэж байна.Аль ч орны иргэд дайн хүсдэггүй

Avatar

Нэргүй 2023-06-30 59.153.113.143

Тэгээд оронд нь санал болгочихоор өөр засаглал чамд байна уу. Коммунизм гэж л битгий хэлээрэй дээ

Avatar

Нэргүй 2023-06-30 64.119.17.156

Орос хятад хоёр өөрийн хүний хичнээн сая хүний амиар тоглосон гэж бодож байна чиний ухаан санаанд багтахгүй дахиад ч яргалахдаа бэлэн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж