Хятад улс дэлхийн тавцанд өөрсдийн ашиг сонирхлоо баталгаажуулах шинэ хууль баталжээ. Тодруулбал, "Хятадын ашиг сонирхолд хортой үйлдэл хийсэн байгууллагуудыг шийтгэнэ" гэж тус хуулинд заасан байна. Гэхдээ чухам ямар шугамыг давж болохгүй талаар тодорхой заагаагүй аж. Хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
Шинэ хууль нь гадаадын компаниудыг мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. Мөн "БНХАУ нь өөрсдийн онцлогтой социализмын тогтолцоогоо дээдлэн, тусгаар тогтнол, нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах зорилгоор гадаад харилцаагаа явуулдаг" гэж хуульд заасан байна.
Хятад улс Ши Жиньпин, Мао Зэдун, Дэн Сяопин, Марксизм-ленинизм зэрэг улс төрийн үзэл суртал дор гадаад харилцаагаа явуулдаг. Шинэ хуульд гадаад бодлогыг төрөөс бус, эрх баригч Коммунист нам удирдан чиглүүлдэг гэдгийг анх удаа бичгээр зааж өгчээ. Гадаад харилцаан дахь намын оролцоог ийн маш тодорхой тусгасан нь Ши Жиньпиний эрх мэдэл улам чангарч буйг илэрхийлэх юм.
Ажиглагчдын үзэж буйгаар энэ хууль нь Хятадын түрэмгий дипломат бодлогыг илэрхийлж байна. Ажиглагчдын байр сууринаас хүргэвэл, Пенсильванийн их сургуулийн хууль, улс төрийн шинжлэх ухааны профессор Жак ДеЛисле "Энэ хуулийн ихэнх хэсэг нь хоосон үг хэллэг. Гэвч энэ нь илүү хатуу гадаад бодлогыг илэрхийлнэ" гэжээ. Тэгвэл "The Global Times" хэвлэлд мэдээлснээр "Энэ хууль нь барууны ноёрхлын эсрэг хууль эрх зүйн хэрэгслийг өргөжүүлэх гол алхам" болжээ. Харин Хятад дахь Карнегийн эрдэмтэн, доктор Чонг Жа-Иан хэлэхдээ "Энэ хууль нь илүү их албадлага, дарамт шахалт үзүүлэх замаар өөрсдийн ашиг сонирхлыг идэвхтэй хэрэгжүүлэхийг зорьж буйн дохио юм" гэлээ.
АНУ, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд хурцдахын хэрээр харилцан худалдааны хориг арга хэмжээ хэд хэдийг авсан. Хятадын эрх баригчид энэ онд барууны хэд хэдэн фирмийн оффисыг хаажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ