Хятадын 11 нисэх онгоц өнөөдөр /2023.06.30/ өглөө Тайванийн хоолойг гаталжээ. Тайванийн эсэргүүцлийг үл харгалзан сүүлийн жилүүдэд Хятадын агаарын цэргийн хүчин өдөр бүр агаарын довтолгооноос хамгаалах бүсийн баруун өмнөд хэсэгт нислэг үйлдэж байна.
Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өнөө өглөө 08:00 цагийн орчимд Хятадын нийт 24 онгоцыг арлын ойролцоо илрүүлжээ. Тиймээс аливаа болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд Тайвань өөрсдийн нисэх онгоц, хөлөг онгоцуудаа илгээсэн байна.
"Энэ үйл ажиллагаа нь Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны дарга Майк Рожерс тэргүүтэй төлөөлөгчдийн Тайпэй дахь айлчлалын хариу үйлдэл байж магадгүй" гэж Тайваний аюулгүй байдлын өндөр албан тушаалтан хэллээ. Тайванийн удирдагч Цай Ин Вэнийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзсаны хариу үйлдэл болгож Хятад улс өнгөрсөн дөрөвдүгээр сард арлын эргэн тойронд сургуулилалт хийжээ.
Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн департамент Тайваньд 440 сая ам.долларын үнэ бүхий сум, ложистикийн хангамж нийлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Эх сурвалж: REUTERS