Оросын битүүмжилсэн хөрөнгөөр Украиныг сэргээн босгоно

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

Оросын битүүмжилсэн хөрөнгөөр Украиныг сэргээн босгоно

Оросын битүүмжилсэн хөрөнгөөр Украиныг сэргээн босгоно

Европын дансанд битүүмжлэгдсэн Оросын хөрөнгөөр Украиныг сэргээн босгохоор хэлэлцэж байна. Европын холбооны удирдагчид өчигдөр /2023.06.29/ Брюссельд хийх уулзалтынхаа үеэр энэ талаар ярилцжээ. Дэлхийн банкнаас тооцоолсноор дайны улмаас учирсан хор хохирлыг арилгахын тулд Украинд дор хаяж 411 тэрбум ам.доллар шаардлагатай.

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш Европын холбоо болон "Их-7" бүлэг Оросын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээнүүдийг авсан. Хориг арга хэмжээний үр дүнд Оросын гадаад хөрөнгийн бараг тал хувь буюу 300 тэрбум еврог царцаажээ. Үүний гуравны хоёр орчим нь буюу 200 тэрбум евро Европын холбоонд байдаг. Тэр дундаа дэлхийн хамгийн том санхүүгийн тооцооны төвүүдийн нэг болох Бельгид төвтэй "Euroclear" дансанд ихэнх хөрөнгө нь байна. "Euroclear" нь хил дамнасан худалдааг шийдэж, дэлхийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 40 их наяд ам.долларын хөрөнгө хадгалдаг. Оросын хоригт хамрагдсан хөрөнгөөс 734 сая евро буюу 802 сая ам.долларын хүүг "Euroclear" олжээ. 

Европын холбооноос санал болгож буй төлөвлөгөө нь "Euroclear" дахь Оросын битүүмжилсэн хөрөнгөөс гэнэтийн хүүгийн орлогыг цуглуулж Украины сэргээн босголтод зориулах юм. 

Энэ төлөвлөгөөтэй холбоотойгоор бусад орны хөрөнгө оруулагчид Европ дахь хөрөнгийнхөө аюулгүй байдалд санаа зовж болзошгүй гэж Европын холбооны эх сурвалж анхааруулав.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж