Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Нэгдсэн чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцэж 84.6 хувийн саналаар батлагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Дээд түвшний авлига Монголд газар авчихсан байна.  Дунд болон бага түвшний авлигал бага байна гэсэн судалгаа гарсан байна. Монгол Улс хөгжихгүй байгаа шалтгаан нь хүндээ байна. Үүнийг бодох л ёстой. НҮБ-гаас гаргасан судалгаагаар авлигалын улмаас алдсан мөнгө нь НҮБ-ын албан ёсны тусламжаас 10 дахин их байна гэсэн тооцоо гарсан. АТГ болоод холбогдох газрууд судалгаа сайн хийх ёстой. Эрсдэлийг сайн тооцох ёстой. Олон улсын авлигатай тэмцэж байгаа туршлагыг сайтар судалмаар байна.

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Энэ удаагийн парламент авлигатай чадлынхаа хэрээр тэмцэж байгаа. УИХ-ын гишүүд нүүрсний асуудлаар анх шүгэл үлээсэн. Харин нүүрсний асуудлыг дарж алга болгож байгаа газар нь АТГ байна гэж хардаж байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлахыг дэмжиж байгаа. Авлигатай тэмцэх чиглэлээр хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн оролцоо, иргэдийн бодит оролцоог бэхжүүлэх гэдэг дээр 140 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь маш бага байна. Харин АТГ-ыг бэхжүүлэх, орон тоог нэмэгдүүлэх гэдэг дээр 2.6 тэрбум төгрөг, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий төв байгуулахад  3.4 тэрбум, АТГ-ын салбарыг орон нутагт байгуулахад 2.5 тэрбум төгрөг, мэдээллийг хамгаалах төв байгуулахад 340 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Гэтэл иргэдийн оролцоог хангахад 140 сая төгрөг төлөвлөснөөс харахад дүр исгэсэн авлигатай тэмцэх гээд байна уу. Энэ асуудлыг анхаарч үзээсэй. Авлигыг төр хийдэг. Энэ бол шийдвэр гаргагчийн асуудал.  Төр татвар төлөгчдийн мөнгөөр авлигатай тэмцэх гэж байгаа энэ ажилдаа иргэдийг, төрийн бус байгууллагуудыг, дагнасан, мэргэшсэн ТББ-уудыг оролцуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Баяр наадмын тухай хуульд наадмын өмнө л өөрчлөлт оруулах юм. Өнгөрсөн жил нэмэлт, өөрчлөлт оруулаад энэ жилээс мөрдөгдөж байгаа байх.  Өнгөрсөн жилийнөөрчлөлтөөр аймаг, сумдуудын наадмыг нэгэн зэрэг 10,11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангагдахгүй байна. Ган зуд, байгалийн гамшиг тохиолдсоноос бусад үед нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж ойлгосон. Гэтэл өнөөдөр ч зарим аймаг, сумын наадам болж байх жишээний. Баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй юм бол хууль батлах хэрэг байна уу. Хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавьж байна вэ. Бөхчүүд, уяачдыг аймаг аймгийн наадам хэсээд будилаантуулаад яваад байгааг зогсоохын тулд нэг өдөр зэрэг тэмдэглэдэг болгосон шүү дээ. Хоёрдугаарт , жил бүр допингийн асуудал гарах юм. Бөхийн холбоо допинг хэрэглүүлэхгүй байх тал дээр ямар ажил хийж байна вэ. Энэ асуудлыг таслан зогсоож болохгүй асуудал уу. Сүүлдээ наадам нь бөөн хэрүүл болох юм. Морины өндөрийг  яаж хэмжих вэ?

Хууль зүйн ТНБД П.Сайнзориг: Баяр наадмын тухай хууль өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан. Анх 2003 он баяр наадамтай холбоотой арга хэмжээг хуульчилсан. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалаад  улс, аймаг, сумын баяр наадмыг өөр өдрүүдэд тэмдэглэж болох бөгөөд улс, аймгийн баяр наадмын товыг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоохоор хуульчилсан. Хамгийн цаад тал нь наймдугаар сарын 10-ны өдрийн дотор баяр наадмаа тэмдэглэж  дуусахаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулж аймгуудын баяр наадмыг нэгэн зэрэг тэмдэглэх талаар Шадар сайд чиглэл хүргүүлж байна. Эргээд үүсч байгаа нөхцөл байдлууд бий. Цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр анхаарч ажиллана. Бид олон улсын допингийн эсрэг гэрээ конвенцид нэгдэж орсон. Үүний дагуу дотоодынхоо дүрэм журмыг сайжруулсан. Морины асуудал дээр Баяр наадмын тухай хуульд тодорхой заасан. Шилжилтийн асуудал дээр шүдэлгээ болоод сэрвээний өндөртэй холбоотой асуудлыг наадмын өдрүүдэд ил тод нээлттэй байдлаар хүргэнэ.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав : Монголын бөхийн холбоо допингийн асуудалд анхаарал хандуулж байгаа. Бусад холбоо ч бас допингийн хор хөнөөлийн эсрэг ажиллаж байна. Наадмаас наадмын хооронд 100 гаруй бөхөөс шинжилгээ авсан.  Хориотой эм бэлдмэлийг оруулж ирдэг этгээдүүд сүлжээ үүсгэж залуучуудыг хуураад байгаа асуудал бий. Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.Допин хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага ногдуулахдаа Допингийн эсрэг дүрэмд заасны дагуу хариуцлага шийтгэл ногдуулдаг. Анх удаа эсвэл давтан хэрэглэсэн зэргээс шалтгаалж хүлээлгэх хариуцлага нь өөр өөр.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Баяр наадмын тухай хууль зөвхөн амралтын тухай асуудал биш шүү дээ. Өвөг дээдэсдээ үнэнч байх, мөнх тэнгэртээ үнэнч байх хамгийн гол нь өв ууламжлал, ухаарал, тэмцэх зориг, тайвшрал, эрэмбэ дэгээ ойлгох гэж наадам хийдэг. Аймаг цэргийн цолтой бөхчүүд наадамд барилдахад хэн нь эхэлж ам авах вэ.

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав :Цэргийн наадмын талаар товчхон мэдээлэл өгье.  Ардын хувьсгал 1921 онд ялаад 1921-1925 оны баяр наадам Бүх цэргийн баяр наадам нэршлээр зохион байгуулагдаж ирсэн. 1992 онд бүх цэргийн наадмыг хар тугыг цэнгүүлэн тахиж хийж байсан. Цэргийн наадамд олгож байгаа цол нь аймгийн наадамд барилдаж түрүүлсэн бөхтэй дүйцэхүйц хэмжээний байна. Хоёр гурав түрүүлвэл чимэг нь нэмэгдээд явах юм.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Допингийн шинжилгээг гадаадад биш дотооддоо хийх боломж бий юү?

Допингийн эсрэг  байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд: Допингийн хяналтын шинжилгээг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас итгэмжлэгдсэн допингийн хяналтын лаборатори т хийдэг. Өнөөдрийн байдлаар 27 улсад допингийн хяналтын 30 лаборатори үйл ажиллагаа явуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Олон түмний нэг 2023-06-30 202.126.90.36

Улс төрчдөд улс төрийн эр зориг байхгуй одоо цагт мянган хөтөлбөр батлаад нэмэргүй.

Avatar

Удка 2023-06-30 202.179.15.34

АТГ-ын салбарыг орон нутагт байгуулахад 2.5 тэрбум төгрөг бишээ Мэдээллийг хамгаалах төвөө АТГ дотороо байгуулаад 340 тэрбум төгргөө АТГ-ын салбарыг 21 аймаг, орон нутагт байгуулахад зарцуулаач ээ. Цаашлаад яривал салбарыг сум, баг, сургууль, эмнэлэг, айл гэрт гээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж