Эрт илрүүлэгт хамрагдаагүй иргэд харьяа нэгждээ хандаж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

Эрт илрүүлэгт хамрагдаагүй иргэд харьяа нэгждээ хандаж үзүүлнэ

Эрт илрүүлэгт хамрагдаагүй иргэд харьяа нэгждээ хандаж үзүүлнэ

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 1-нд эхэлсэн улсын хэмжээний эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээ 2022 оны тавдугаар сарын 1-нд эхэлсэн.

Тус үзлэг энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж дууссан гэдэг ташаа мэдээлэл. Үзлэг, шинжилгээ цаашид үргэлжлэн хийгдэж байгаа учир иргэд хүлээцтэй хандаж, өөрийн боломжид тохируулан эрт илрүүлэгт заавал хамрагдах хэрэгтэй" гэсэн юм.

Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 900 гаруй мянган хүн хамрагдаад буй.

Тус эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаагүй иргэд харьяа өрх болон заасан хувийн эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс зарим тодорхой зохицуулалтуудыг үргэлжлүүлж байгаа гэлээ.

ИРГЭДИЙГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харъяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргаад байгаа. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн  бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэхдээ заасан хугацаанд хамрагдаж чадаагүй иргэдийг нөхөн үзэх, үзлэг, оношилгоог үргэлжлүүлэхийг НЭМГ-аас мэдэгдсэн.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг өнгөрсөн жил зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Гэхдээ зарим хүнд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдлууд гарч байгаа аж. Тиймээс цаасан урилга болоод дуудлага хүлээж аваагүй хүмүүс өөрсдөө харьяа эмнэлгийн байгууллагадаа хандаж эрт илрүүлгийн үзлэгийн цаг авах боломжтой. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс дараа сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах мөн боломжтой байна.

ЭМД төлөлт бүрэн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явах аж.

Тиймээс харъяа өрх, дүүргийн эмнэлгээс тодруулж нэр заасан хувийн эмнэлэгт ч тус үзлэгт хамрагдах боломжтой. Эрт илрүүлэг цаашид үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж