Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов

Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов

Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ МҮОНТВ-ээр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олны дунд онигоо болсон.   Энэ тухай “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим сая жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг… Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” гэж ярьсан юм. Аялал жуулчлалын хөгжүүлэх нэрээр Их хааны төрсөн нутаг Хэнтийн аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, босгосон ч олны шүүмжлэлийг дагуулж, зохиогчийн эрхийн маргаан үүссэн шалтгаанаар буцаан буулгаж, барьсан компани нь зарцуулсан мөнгөө төсөв эргүүлэн төлж түүхэнд байгаагүй явдал болсон юм.

Тэгвэл Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой юм.  Өөрөөр хэлбэл, 400 сая жуулчин хүлээн авах боломж, бололцоо ойрын ирээдүйд байхгүй гэсэн үг. Өөдрөгөөр төсөөлсөн ч 2030 он гэхэд Монгол Улсын 5 сая жуулчин хүлээн авч болох тухай салбарын хүмүүс учирладаг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одооноос хөрсөн дээр бууж буй бололтой.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулgхдаа "2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авна гэж тооцоолж байна" гэж ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тооцоо 2023-06-30 88.224.142.133

85 сая хунтэй Турк 2023 онд эхний 5 сард 15 сая жуулчин авсан гэнээ. Гэхдээ оргил уе нь 6-8 сар. Дэд бутэц, уйлчилгээ нь ендер хегжсен улс. Харин манайх хэдийг авах боломж байгаа бол. Онгоц, зам, буудал, за тэгээд ядаж л ОО чухал даа. Хамгийн чухал нь уйлчилгээний чанар ба соел. Багцаагаар тооцоход л 2.5 мая байж болох л юм. Гэхдээ ихэвчлэн хар замын тээвэртэй улсад хаана жуулчлах гэдэг нь хунд дээ. Тэгэхээр бас тээвэр шийдэх гэсээр байтал бас хэдэн жил болох байх даа. Зевхен жуулчлалд найдах …

Avatar

Нэргүй 2023-06-30 37.46.115.20

тэгийн баримжаагүй

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.89.35

*аадаг *идда шүү

Avatar

Зочин 2023-06-30 202.21.108.13

ОюунЭрдэнэ ерөнхий сайд тоонд дэндүү муу юм.Одоо бас Хятад яваад баахан өр зээл тавиад ирсэн байх.Зарим өр зээлийг эдийн засаг сайн мэддэг хүнээр буцаалгах хэрэгтэй.Хятад бол хичнээн мөнгө нэхсэнч зөвшөөрнө..Эртний ерөнхий сайдууд Монголыг өргүй байлгаж чадаж байсан. ОюунЭрдэнэд тоог нь зааж өгөөч.

Avatar

Зочин 2023-06-30 64.119.24.35

Багцаагүй гүтгэлэг байна. Оюука 400 сая жуулчин гэж ярих хүн биш. 400 сая биш, 4 сая байсан ч 3,4 с ая хүнтэй Монгол дийлэхгүй. Топ луйварчдын бүлэглэл 2012-16 онд яалаа, 17 хувийн өсөлттэй улсыг луйвардаж сөнөөсөн.. Авто зам уулзвар нэрээр үнийг нь олон дахин нугалж идээд дампууруулсан ард түмэн мартаагүй шүү

Avatar

Нэргүй 2023-06-30 64.119.17.207

Юун улс орны ЭЗ, ямартай ч тооны талаар ихээхэн мэдлэг муутай, боловсролгүй, эсвэл жаахан сэтгэцийн юмтай улс л 400 сая гэж ярьж чадна… ххх

Avatar

Нэргүй 2023-06-30 139.5.217.95

яг одоо МАН 7 ЖИЛ гаруй хугацаанд ийм ажил бүтээн байгуулалт хийчлээ гэх ганц ч үзүүлэх юмгүй сууж байгаа нь бас хийсэн эрүүл биш хүн ерөнхий сайд хийж буйтай шууд холбоотой. Улаанбаатарын утааг үлээчдэг эрчим хүчний сайдтай яана аа

Avatar

Нэргүй 2023-06-30 202.126.89.49

Юм хийж чадахгүй гэхээс нөгөө Дарханы замын нэг урсгалыг тэгээд хаях нь дээ. Хөөрхийдөө, Идэх хоолойгоо орхиогүй хэрнээ сэтгэх толгой, хийх гараа орхиод Засгийн газар ордог нь юүчив дээ

Avatar

Нэргүй 2023-06-30 202.126.89.49

ОЮУН-ЭРДЭНЭ ТОСГОНООС ЯВСАН Ч ТОСГОН ОЮУН-ЭРДЭНЭЭС ЯВААГҮЙ БАЙХАД ХЭЛСЭН ҮГ Л ДЭЭ. ОДОО Л ТОСГОН ОЮУН-ЭРДЭНЭЭС ЯВЖ БАЙГАА ХЭРЭГ Л ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-06-30 66.181.183.56

400 сая жуулчин 400 мянга, 1 тэрбум мод 1 сая мод болж үлдэх нь тодорхой. МАН-хан тоо бодох байтугай оронг нь ч мэддэггүй элий балай, боловсролгүй усан тэнэгүүд. Юу үнэн гэвэл МАН юу ч хийж чадахгүй нь үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж