Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов

Ерөнхий сайдын "400 сая жуулчин" 400 мянга болов

 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ МҮОНТВ-ээр Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олны дунд онигоо болсон.   Энэ тухай “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим сая жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг… Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” гэж ярьсан юм. Аялал жуулчлалын хөгжүүлэх нэрээр Их хааны төрсөн нутаг Хэнтийн аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, босгосон ч олны шүүмжлэлийг дагуулж, зохиогчийн эрхийн маргаан үүссэн шалтгаанаар буцаан буулгаж, барьсан компани нь зарцуулсан мөнгөө төсөв эргүүлэн төлж түүхэнд байгаагүй явдал болсон юм.

Тэгвэл Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой юм.  Өөрөөр хэлбэл, 400 сая жуулчин хүлээн авах боломж, бололцоо ойрын ирээдүйд байхгүй гэсэн үг. Өөдрөгөөр төсөөлсөн ч 2030 он гэхэд Монгол Улсын 5 сая жуулчин хүлээн авч болох тухай салбарын хүмүүс учирладаг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одооноос хөрсөн дээр бууж буй бололтой.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулgхдаа "2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авна гэж тооцоолж байна" гэж ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж