Давсны ширхэгээс ч жижиг цүнхийг 63,750 доллараар заржээ

Давсны ширхэгээс ч жижиг цүнхийг 63,750 доллараар заржээ

Давсны ширхэгээс ч жижиг цүнхийг 63,750 доллараар заржээ

Давсны ширхэгээс ч жижиг хэмжээтэй гар цүнхийг "MSCHF" брэнд урлажээ. 657 x 222 x 700 микрометр хэмжээтэй энэ цүнхийг харахын тулд микроскоп ашиглана. Тэгвэл энэхүү сонирхолтой цүнхийг 63,750 ам.доллараар дуудлагаар худалджээ. Дуудлага худалдааны үнийн санал 15 мянган ам.доллараас эхэлсэн. 

"MSCHF" брэнд нь янз бүрийн маргаантай загваруудаараа алдартай. Тухайлбал, сүүлийн үед трэнд болсон том улаан резинэн гутлыг тус брэнд үйлдвэрлэсэн. Энэ удаад тэд цүнхний чиг хандлагыг туйлд нь хүргэхээр шийджээ. Цүнхний дээр "Louis Vuitton" логог бичсэн боловч энэ нь тус брэндтэй ямар ч холбоогүй бөгөөд зөвшөөрөл ч аваагүй аж.

Цүнхийг фотополимер давирхайгаар хийсэн бөгөөд жижиг загвар, бүтэц хийхэд ашигладаг 3D хэвлэх технологийг ашиглан бүтээсэн. Хэт жижиг хэмжээтэй учир бүтээх явцад зарим дээж нь алга болжээ. "Том, жижиг, хэвийн янз бүрийн хэмжээтэй цүнхнүүд байдаг. Харин энэ цүнх бол хамгийн жижиг цүнхний эцсийн хувилбар юм" гэж брэндийн зүгээс мэдэгдлээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-30 150.129.141.169

хамгийн амархан алга болох цүнкэ бна

Avatar

Нэргүй 2023-06-30 202.55.188.42

бэсдаа нэг шоудаад хаячихна дөө

Avatar

Зочин 2023-06-30 202.126.90.36

За ийм сайхан цүнхийх ариг гамтай эдэлж хэрэглэнэ шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж