Ц.Хуланг шүүх хурал хойшлов

Ц.Хуланг шүүх хурал хойшлов

Ц.Хуланг шүүх хурал хойшлов
Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон хэрэгт буруутгаад буй юм. Ц.Хулангийн гэм буруугүйн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. Нийслэлийн прокурорын газраас “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…" гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлээд байсан юм.
Харин өнөөдөр дахин хойшиллоо. Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “…шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт…” шүүхэд ирүүлсэн,

Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “…шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах…” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүгдэгч Ц.Хулангийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг 2023 оны долдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлолоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 150.129.142.173

Монголдоо ухаанаараа үлгэр жишээ явсан зохиолч Цоодол гуай одоо нас өндөр болсон.түүний охин Хулан аав шигээ Эх оронч шударга байх гэдэгт итгэж байна.тайван байлгаач.чөлөөлөөч хэцүү хорвоо вэ

Avatar

Ии 2023-06-30 192.82.81.51

Хүрэлсүхтэй явалдаач Хулаан ккк

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.81.51

Амаараа алаараа алдаг юм байналээ гээд нэг гишүүн ярьдаг юм байналээ кк

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-30 103.57.95.252

Юу дутлаа гэж ийм балай юманд орооцолдож явдаг байна аа.Ардчилагч нэртэй этгээдүүдтэй ойртсон хүмүүс юунд ч орооцолдож болзошгүй аюултай. Хуулийн байгууллага хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүргээ л биелүүлж байна. Хүнд ял бүү аваасай

Avatar

Ии 2023-06-30 192.82.81.51

Солиорчиж 24 онд нэр дэвшчинэ гээд үхээд байна уу кк

Avatar

Нэргүй 2023-06-30 202.131.225.197

emegtei hun ungu mungu dagadag

Avatar

Ii 2023-06-30 192.82.81.51

Mungu dagaj ungu ordog gesen kk

Avatar

Нэргүй 2023-06-30 202.9.40.244

"зүгээр л зүлгэн дээрээ гэрээ бариад амьдрах "хүсэлтэй энэ эмэгтэй гэмт хэрэгтэн биш гэдгийг ард түмэн батлана.Монгол нэртэй му хүчний байгууллагын хэдхэн хүн чөтгөрүүд муухай санаагаа татаж ав.Та нар хохирлыг барагдуулна ш.

Avatar

Ах 2023-06-30 192.82.82.175

мөнгө хүчтэй

Avatar

Зочин 2023-06-30 202.9.46.95

ХУЛАН БУРУУГҮЙ ТҮҮНИЙГ СУЛЛА

Avatar

Нэргүй 2023-06-30 202.72.245.121

Хүүхэлдэй шиг наадаж байна дөө МАН. Иргэдийг айлгаж, дуугарвал ийм болно гэж сүрдүүлж байгаа юм. Буруутай байсан бол хуулийн заазуураар аль уже хэрчигдсэн байгаа шүү. Хуланд итгэж байна. Тэр буруугүй

Avatar

Яах аргагүй буруутай учраас 2023-06-30 192.82.82.158

Буруутай учраас хойшлуулаад байгаа хэрэг

Avatar

Нэргүй 2023-06-30 216.38.195.74

t ;?

Avatar

ZOCHIN 2023-06-30 101.185.195.62

ER N BOL IIM ULSAA HUIVALDAAD IDCHIGDEG IH HURLIIN GISHUUDTEI OROND HULANGIIN HEREG BOL ZUGEER L NEG ALDAA L BIZDEE…BI L TEGJ BODJIINO…UMHIINUUD ULSAA HUDALDAAD TARTAGT N TULGAAD CH UURSDUU BOL YL UURDEGGUI BIZDEE…..AVILGACHID AA…

Avatar

-ylcuin gadni 2023-06-30 216.38.195.74

xuxultsdug homonyydi;

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.81.51

Ulnii bid chin huhuhgui bol amidrah argaalgaa kk

Avatar

Зочин 2023-06-30 150.129.141.169

яасан нэг тийш нь болгож болдоггүй хэрэг вээ хойшилсоор бгаад наад хүн чинь хэдэн сар нарсанд байх юмбэ

Avatar

Z 2023-06-30 103.229.123.14

baliar urvagch avgai yuniihni eh oronch baih ve minii bodloor hujaagiin taliig barisan bogdiig gargaj ogii geed hujaa naraas baahan mongo avsan ym shig bgaa ymdaa

Avatar

Нэргүй 2023-06-30 202.9.46.95

Тархиныхаа хэмжээгээр сэтгэх юмаа хөөрхий чи бол мөнгөнөөс нүдээ ухаж өгөхөөс буцахгүй хүн байна..

Avatar

Суллаач 2023-06-30 192.82.77.28

СУЛЛА
яачихсан хорвоо вэ ???

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.81.51

Ursuldugchuu 37doj darjuugaan ataarhaad gesen kk

Avatar

ииоо 2023-06-30 49.105.90.15

Залхаан цээрлүүлж байна шдээ. МАХНы машинууд

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.81.51

Nugel bgaadaa h**** har tolgoi deer buuh bhoo ursiinhen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж