Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг толилууллаа. 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авна гэж тооцоолж байна.