Оросын топ генералууд сураггүй байна

Оросын топ генералууд сураггүй байна

Оросын топ генералууд сураггүй байна

"Вагнер"-ын бослогоос хойш Оросын хамгийн өндөр албан тушаалтай генералууд олны өмнө огт гарч ирээгүй байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов бослогоос хойш олон нийтийн өмнө болон төрийн телевизээр гараагүй. Мөн зургадугаар сарын 9-нөөс хойш Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн мэдээнд түүний талаар дурдаагүй аж. 

Түүнчлэн Сирийн мөргөлдөөнд түрэмгий тактикаар оролцож "Генерал Армагеддон" хочийг авсан Сергей Суровикин зургадугаар сарын 25-нд баривчлагдсан гэх мэдээлэл байна. Сергей Суровикин нь Герасимовын орлогчоор ажилладаг. "The New York Times" сонинд мэдээлснээр Суровикин "Вагнер"-ын бослогын талаар урьдаас мэдэж байсан бөгөөд Оросын эрх баригчид өдгөө түүний оролцоог шалгаж байгаа аж. Путин түүнд итгэж байгаа эсэхийг асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков тодорхой хариулт хэлээгүй. Тэрбээр "Суровикинаас илүүтэй Батлан ​​хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нартай ерөнхийлөгч Путин хамтарч ажиллаж байна" гэж хариулжээ. 

"RAND" судалгааны төвийн Оросын армийн мэргэжилтэн Дара Массикот хэлэхдээ "Хэд хоногийн өмнөөс л би ямар нэг таагүй зүйл болоод байгааг мэдэрсэн. Суровикин цол тэмдэгээ зүүхээ больсон байсан" гэв.  

Шойгу, Герасимов нарыг Украины дайныг урагшгүй удирдсан гэж Пригожин байнга шүүмжилдэг хэдий ч Суровикиныг байнга магтдаг байв. Герасимовыг томилогдохоос өмнө Украин дахь дайны ерөнхий командлагчаар ажиллаж байсан Суровикиныг барууны цэргийн шинжээчид ч мөн өндрөөр үнэлдэг. Ирээдүйд Батлан хамгаалахын сайдаар ч ажиллах боломжтой хүн гэж зарим нь үздэг. Суровикиныг огцруулах нь "Вагнер"-ын бослогоос ч илүү Оросын армийг тогтворгүйтүүлж болзошгүй аж. 

Телеграмд мэдээлснээр цэвэрлэгээ явагдсаар байна. Тодруулбал, Батлан хамгаалах яам хөлсний цэргүүдийн бослогыг дарахад шийдэмгий байж чадаагүй албан тушаалтнуудыг устгахыг оролдож байна. "Вагнер"-ын бослого нь Оросын зэвсэгт хүчинд их хэмжээний цэвэрлэгээ хийх шалтаг болсон гэж "Rybar" телеграмд хуудас мэдээлжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.89.237

Мангадын дайн голомтондоо гэж эртний уг бн Оросын армийг нэг Чугча Путлертэй нийлээд самарч бн сайхан бн

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-06-30 202.9.47.1

Нараа янханаа худал мэдээлэл бичихээ болио алцайсан г***й минь ээ

Avatar

өвгөн 2023-06-30 202.55.188.44

явж мэдрэлээ эмчлүүл оркоо

Avatar

Нэргүй 2023-06-30 202.131.225.197

baruunii tarhi ugaalt mun duu

Avatar

Нэргүй 2023-06-30 202.126.89.145

тийм байна, чинийх бүр угаагдаад үрлээс үгүй болтол мөлчийсөн байна

Avatar

Зочин 2023-06-30 66.181.182.103

ТОП ГЕНЕРАЛУУД АИА ЖҮЖИГЧИД БИШ .ТЭД ДАЛД БАЙХ УЧИРТАЙ

Avatar

Нэргүй 2023-06-30 202.126.89.145

харин тийм, тэгээд далдарсан юм байна

Avatar

Зүгээрээ 2023-06-30 59.153.87.56

сирийн яргачин суллагдсан гэсэн, манай ояа нарт баяр хүргэе. тайван амардаа

Avatar

pkzl;- 2023-06-30 216.38.195.74

-oyd

Avatar

xsgyi; 2023-06-30 216.38.195.74

-Negeer;

Avatar

Сургамж 2023-06-30 88.224.142.133

Дайныг эхлуулэх шийдвэрийг цэргийнхэн гаргадаггуй. Харин хийхийг нь хийдэг. Бурууг нь цэргийнхэн уурдэг. Гэхдээ энэ туух зевхен ЗХУ, БНМАУ-д 30, 40-еед онд болж байсан. Жишээ зендее, барагдахгуй. Яг л тийм юм хойд хершид болж байгаа. Яагаад гэвэл Орос одоо болтол Хаант Орос, ЗХУ-ын домгоо ярьсаар, мереедсеер. Харин туух енгерсенд байдаг. Туухээ хэтруулж санахаар урагшаа хегжихгуй гэсэн уг. Одоо хучирхэг улс гэж эдийн засаг нь ендер улсыг хэлдэг болсон. Ядаж л дэлхийн брендтэй…

Avatar

Нэргүй 2023-06-30 124.158.65.131

Орос хэтэрхий хуурамч үзэл сурталжсан. Энэ нь сүүлдээ өөрт нь гай болдог. Оросын түүх тэр чигээрээ хуурмаг худлаа.

Avatar

Zochin 2023-06-30 66.181.161.220

Tvvx dabtagdaj bn. CTALIN 2 DAINII OMNO YG INGEJ BAISAN.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж