Ц.Нанзаддорж чөлөөлөгдөж, Н.Чинбат хүлээгдэж, Д.Одбаяр  үлдэв

Хуучирсан мэдээ: 2023.06.30-нд нийтлэгдсэн

Ц.Нанзаддорж чөлөөлөгдөж, Н.Чинбат хүлээгдэж, Д.Одбаяр  үлдэв

Ц.Нанзаддорж чөлөөлөгдөж, Н.Чинбат хүлээгдэж, Д.Одбаяр  үлдэв

Үндсэн хуулийн Цэц нь есөн гишүүнтэй ажилладаг бөгөөд хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч буй бол нэг гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар үндсэндээ гурван суудал сулрах болж буй. Гэвч одоогоор Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг УИХ-аас өчигдөр чөлөөлсөн. Тэрбээр тэтгэвэрт гарах насанд хүрсэн, гэр бүлийн хүнээ асрах шаардлагатай байгаа тул Цэцийн гишүүнээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг УИХ хүлээн авсан юм. Харин Цэцийн дарга Н.Чинбат, Цэцийн гишүүн Д.Одбаяр нарын асуудал хүлээгдэх шинжтэй байна.

Ямартай ч Цэцийн дарга Н.Чинбатыг орлох орон тоонд Улсын дээд шүүхээс нэр дэвшигчдийг бүртгэхэд  дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн. Тодруулбал,  хуульч Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нарын дөрвөн хүн Цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэн материалуудаа хүргүүлсэн. Тэднээс нэгийг нь л Улсын дээд шүүх Цэцэд суулгахаар УИХ-д санал болгох учиртай.  Иймээс Улсын дээд шүүхээс нэр санал болготол УИХ хүлээх учиртай болж буй.

Харин Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Д.Одбаярын тухайд хэзээ хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх нь тодорхойгүй байна. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлж, томилсон. Зарим эх сурвалжийн мэдээгээр бүрэн эрхийн хугацаагаа дүүртэл ашиглана гэх асуудал ч хөндөгдөж буй юм. Тэрбээр 2016 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдож байсан тул хэсэг азнах бололтой.

Хуульд зааснаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс гурав, гурваар нь нэр дэвшүүлж, УИХ-д өргөн барьж,  зургаан жилээр томилдог.

Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөөд буй Ц.Нанзаддоржийн тухайд Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлж, томилуулж байсан. Иймээс энэхүү суларсан орон тоонд Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлэх болж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж