С.Батдөлийг шүүх хурал болно

С.Батдөлийг шүүх хурал болно

С.Батдөлийг шүүх хурал болно
С.Батдөл нарын гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зургадугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм. С.Батдөл нь УБТЗ-д Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байгаад гэнэтийн шалтгалтаар их хэмжээний мөнгөтэй баригдсан юм.

Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны араас УБТЗ-д дараагийн бөмбөг тэсэрнэ гэсэн орой гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, С.Батдөлийг баривчилсан юм. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэрэгт түүнийг буруутгаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

эрдэмтэн 2023-06-30 202.131.251.130

Тэр улаанбаатар төмөр замд чинь Хэрлэн гэж Хэнтийн нэг новшын гар байгаа шүү дээ. Тэр нөхрийн гар хөл . гол эзнийг нь олох хэрэгтэй. жараахай барих гээд байдаг ажлаа үрээд хэрэггүй.

Avatar

Зочин 2023-06-30 150.129.141.169

2хон жилийн ял өгөх гэж хичнээн олон сар болдог юмбэдээ энэ хүн чинь ялаа хүлээгээд 1 жил боллоошд сар сараар сунгасаар бгаад

Avatar

Нэргүй 2023-06-30 202.72.245.121

Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны араас УБТЗ-д дараагийн бөмбөг тэсэрнэ гэсэн орой гүйцэтгэх ажиллагаа явуулж барьчихаад ганцхан Батдөл жараахайг нь л барьсан уу. Бүр мэдэж байдаг аан. Тэсэлсэн шиг тэсэлж цусалсан өөрийн хүмүүсээ бариач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж