С.Батдөл нарын гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болно. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр зургадугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон юм. С.Батдөл нь УБТЗ-д Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байгаад гэнэтийн шалтгалтаар их хэмжээний мөнгөтэй баригдсан юм.
Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны араас УБТЗ-д дараагийн бөмбөг тэсэрнэ гэсэн орой гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, С.Батдөлийг баривчилсан юм. Мөн дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэрэгт түүнийг буруутгаж буй.
Холбоотой мэдээ