Бидний царай, тэдний цараа…

Бидний царай, тэдний цараа…

Бидний царай, тэдний цараа…

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг чуулганаар хэлэлцээд сүйд. Хөтөлбөрийг хэлэлцэж буй тэдний царайг харахад цаанаасаа нэг итгэлгүй. Хөтөлбөрийг хэлэлцсэн чуулганд УИХ-ын 76 гишүүнээс 41 гишүүн оролцож, зүйл, заалт бүрээр нь санал хураахад 21-23 нь дэмжих жишээтэй. Хуруугаа уншуулаад гараад явсан гишүүдийн санал автоматаар татгалзсан тооцдог болохоор яг хэдэн хүн 2030 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийг батлав гэдэг эрхгүй анхаарал татна. Улс орны хөрөнгө, санхүү, хулгайтай тэмцэх нэн чухал асуудлыг парламентын 1/3 л хурууны үзүүрээр шийдэж буйн ердөө нэгхэн жишээ нь энэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар харин хээв нэг “Улаанбаатар нэг өдөр босоогүй гэдэгтэй адилхан авлига нэг дор бий болчихсон юм биш” гэж улиг мэт хачин зүйрлэлээ хэлээд “Харин авлигатай тэмцэж байгаа тэмцэл, илрүүлэлт нэмэгдэж байгаа учраас авлигын гэмт хэргийн дуулиан их гарч байгаа учраас үүнтэй УИХ, Засгийн газар, АТГ бүх нийтийн хөдөлгөөн өрнөж, улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж тэмцэл явж байгаа учраас олон жил бугшсан хулгай ил тод болж байгаа шүү дээ” гэж бахархах маягтай хэлээд “Ил тод болохоор хулгай, авлигал нэмэгдсэн юм шиг яриад байдаг. Үнэн хэрэгтээ холбогдох байгууллагын улс төрийн хүсэл сонирхолын илэрхийлэл үр дүн юм шүү. Өмч хувьчлалаас эхлээд ярьвал булхай луйвар их бий” гэв. Авлига эртний, Улаанбаатар зууны түүхтэй байж болно. Гээд өнөөгийнх шиг гаарч, гамшиг болтлоо оршихуйн эсрэг бугшиж байсан нь юу л бол…

Авлига гаарсантай хэн ч санал нийлнэ. Иргэн үүнтэй тэмцэж, ичих нүүртэй, эргэлзэх бодолтой байхыг л тэднээс шаардаад буй. Захын хурган даргыг гэндүүлэхэд тэрбум тэрбумаар яригдах авлигын мөнгө илрүүлж байгаа юм чинь томчууд нь ямар байх нь ойлгомжтой гэж иргэд шогширч буй нь үнэн. Нийгмийг ялзруулж буй энэ мангаатай хийх тэмцэлд эрх баригчид иргэдийн талд байна уу гэвэл мэдээж тийм байх. Гэхдээ сурсан юмыг сураар боож болдоггүй болохоор данхайсан төрийн бүтэц, түүний мэдлийн өмчит компаниуд байгаа нөхцөлд түүнээс шамшигдуулагдсад байсаар байх болно. Гэтэл тохуурхалтай нь аргагүй төрийн өмчит компаниудын сэргэлт ч гэх шиг форум зохион байгуулаад байгаа нь тэднийг ашиг, орлоготой, ард түмэнд өгөөжтэй болгохын тулд алдаа, оноогоо хэлэлцээд байгаа мэт боловч эцсийн зогсоол нь тэрхүү бүтцийг улам л тэлэх тухай яриа байв. Төрийн өмчит үйлдвэрийн газруудаас “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” гэх хоёрхон компани л ашигтай ажиллаж бусад нь алдагдалтай ажилладаг хэрнээ өмч нь өсөөд байгаа үзүүлэлтийг дээрх форумаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө танилцуулсан. Алдагдалтай хэрнээ нийт хөрөнгө нь өсөөд байгаа үзүүлэлт түүний судалгаанд маш тодорхой туссан харагдсан. Энэ нь ард түмэнд нэмэр бус нэрмээс болж, татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө нь өсч, тэрхүү өсөлтөөр улсаараа өрөнд орж, түүний дарамт нь бүх монголчуудад үнийн өсөлт, инфляци, амьдралын дарамт л болж байна. Тиймээс УИХ үнэхээр Авлигатай тэмцэх хөтөлбөр батлах гээд буй бол хамгийн түрүүнд авлигын үндэс болоод буй төрийн өмч, түүний эрх мэдэл, нөлөөлөл, элдэв зөвшөөрлийг хамгийн түрүүнд үгүй хийх арга замыг тусгах ёстой. Наанаа улсын том үйлдвэр харагдах ч цаашаа маш их өр, алдагдал, ачаа болж буй төрийн өмчтэй дайн зарлаж байж гэмээн авлигатай тэмцэх тэмцэл үр дүнд хүрнэ.

…Гэтэл өнөөдөр УИХ-аар батлах гэж буй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг яаралтай батлах гээд буйн цаана бас л мөнгө явж байх жишээтэй. Энэхүү хөтөлбөрөөс үүдэх УИХ-ын тогтоолын төслийг нь харвал энэ нь бүр тодорхой болно. Тогтоолын төслийн 2.-т “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/,  аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад,  хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/-т тус тус даалгасугай” гэснийг харахад л яг авлигатай тэмцэх гээд байна уу эсвэл түүнтэй тэмцэх нэрээр засаг захиргааны бүх нэгжийн төсвөөс мөнгө “цохих” гээд байна уу гэж эрхгүй эргэлзмээр… Ерөнхий сайдад "Бид авлигатай тэмцэж илрүүлээд байхад шүүх хэрэгсэхгүй болгоод байна" гэдэг үг бэлэн яваа л даа. Шүүхээр нотлогдоогүй байхад дүгнэлт гаргаж, олон нийтээр яллуулахаар зааж өгч, өөрсдийнхөө хүссэнээр сонсгол хийж, гэм буруутай нь шүүхээр тогдоогүй байхад "гэмтэн" гэж хашгирсан улстөрч хүнд бол ингэж хэлэх амархан. Харин шүүх ямар нотлох баримтад үндэслэн хэнийг цагаатгаж, хэнийг яллав гээд харвал амаргүй болов уу? Нэг зүйл амархан уншигдаад буй нь гүйцэтгэх засаглал шүүх засаглал руу давтамжтайгаар дайрч буй. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоогчдоо хүссэнээрээ хөдөлгөх хүчтэй, нэг нам дангаар ноёрхсон энэ үед шүүхийн эрх мэдэл рүү хуулиар халдахыг л санаархал яваад байна.

Авлигатай хийх тэмцэл сайн явж байна гэж өөрсдөдөө үнэлэлт, дүгнэлт өгөөд байгаа ч өнөөдрийн үйл явдлуудыг харж суухад өөрсдийнхнөө хамгаалаад, өрсөлдөгчдөө намдаад байгаа өчүүхэн тоглолт болоод байна.

Нэг нь учиргүй авлигатай тэмцэгч болж жүжиглэдэг хэр нь түүнийхээ эсрэг гаргаж буй бодлого шийдвэрээрээ эсрэг зогсдог. Нөгөө нь, тэрийг нь харсаар, амьдралд нь нөлөөлсөөр байгааг мэдсээр байж мэдэхгүй юм шиг царайлдаг. Өнөөгийн бидний байгаа царай, тэдний бидэнд таацуулж буй цараа нь энэ.

Мөн чанартаа Ерөнхий сайд болохоосоо өмнө хэлж байсан шигээ Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдийг 30 хувиар цөөлсөн бол бодит амьдрал дээр авлигатай хийх тэмцэлд том цохилт болох байлаа. Л.Оюун-Эрдэнэ яагаад хэлсэн шигээ хийхгүй байна вэ гэвэл төрийн албаны 30 хувийг цомхотголд оруулахад намын гишүүдийнхээ түүнээс илүү хувийг алдах болохоор тэр. Ямар ч гоё нэртэй, мөнгөн дүнтэй бодлогоос илүү ашигтайгаар үр дүнтэй ийм арга замыг сонгохгүй байгаа нь энэ засгийн газрын царай, үнэн хэрэгтээ өөрсдөө төрөө маш их хамааралтай гэдгийн нотолгоо болоод байна. Гэхдээ энэ бол түүний, МАН-ын асуудал болохоос Монголынх биш. Монголын эрх ашиг, хөгжил, иргэдийнхээ төлөө үнэхээр зорьж байгаа л бол эрсдэлтэй ч энэ алхамыг хийх нь байсан. Энэ мэтээс харахад түүний аль талд зогсч байгаа нь илүү тод харагдах болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-06-30 103.212.116.46

Хувийн хэвшилд ажиллаж баялаг бүтээх ёстой хүмүүсийг төрд ороод авилга авч амьдрах нөхцөлийгтөр засаг өөрөө бий болгоод байна Авилга олдохгүй энэ олон албан хаагч чинь хулгай хийх болно шүүдээ,Цомхотгох нь зүйтэй

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-30 64.119.27.136

Төрийн албан хаагчдыг цомхтгоно гэдэг ньдайсагнал. Хэдэн албан хаагч олдоогүй, эднээс улс дампуурахгүй, цөөрвөл ажил цалгардана. Цөөлөх санаархал нь төр улсыг хүчгүйдүүлэх, хэтдээ луйврын нь хувь хэмжээ багасахад хүргэнэ гэж үзсэниийх.

Avatar

Нэргүй 2023-06-30 202.131.225.197

uursdiiguu dugnene gedeg lav sainii yor bish

Avatar

Нэргүй 2023-06-30 88.64.144.70

hytadin darga shig gants hun manaid gargaj tabiad hulgaichuudig huu hamj shorond shaadguim baihdaa.Turiin 3 hogiig haraad heregguim shig bna da .Shi shigel darga heregtei bna hulgaich nartaigaa dundaa orooguil hun yum hiine

Avatar

Нэргүй 2023-06-30 66.181.184.123

Төрийн албыг цомхон болгоочээ, Оюун-Эрдэнэ ээ. 50% цомхотгоход төрийн ажил зогсохгүй, харин ч сайжрах байх. Ядаж асуудал эзэнгүйдэхгүй, бие бие рүүгээ түлхэхгүй, үдээс хойш алга болохгүй байх. Бас тендерийг шилэн болгох хэрэгтэй. Телевизийн шууд эфирээр тендерийн хороо нь ямар компани тендерийн материалаа өгөв, үнийн санал нь хэд байна, компани нь хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа эрхэлдэг, хэдэн жил тухайн ажлыг эрхэлсэн туршлагатай энэ тэрийг нь ил тод зарладаг баймаар бна.

Avatar

Зочин 2023-06-30 64.119.24.35

Төрийн өмчийг луйвардаж, хоосолдог арван таван толгойтой мангас нь ардчиллын нэрийг гутааж гүйцсэн АН болохыг нийтээр мэддэг болсон, үгүй гэх үү. Ганц хоёр баримтаар МАН-ыг адилтган гутааж дайрах нь мэргэшсэн луйварчдын арга байдийм. Харин төрийн албан хаагчдын тоог байнга өсгөж байх ёстой. Улсын эдийн засгийн хэмжээ далайц, хүн ам өдрөөс өдөрт байнга өсөж байдаг зүй тогтолтой. Ямарч улс төрийн албаны нуруун дээр оршин тогтнодог юм.даа. Цөөн бол хяналт багасана, олон бол луйврын хэмжээ бгсана

Avatar

Нэргүй 2023-06-30 202.126.90.11

Яг л үнэн дээ. Одоо бол хуучин авилгачдын халааг шинэ авилгачил авч байгаагаараа ялгаатай болохоос иргэдийн хшсэл биелэгдэх аргагүй

Avatar

Иргэн 2023-06-30 202.21.104.2

Өмч хувьчал, концесс, тендер, Хөгжлийн банк, ТЗ сангууд бүгд улстөр-бизнесийн бүлэглэлүүдийн идэш хоол болсон. Төрийн эрх мэдлийг аваад төсвийн мөнгө иддэг, наймаалцдаг, хуйвалддаг тогтолцоог улстөрийн намууд цэцэглүүлсэн. Намаар халхавчилсан хулгайчууд төр барьсаар л байх уу? Намууд төрд сонгогдох, албан тушаал хаших эрхийг наймаалцд. 2012 оноос хойш Женко, Зикагийн үед бонд, ХБ, ТЗС-аар өргөжин тэлж, мега төслүүдийг гадны, эсхүлхувийн сонирхлоор гацааж, мухар төмөр зам, нүүрсний хулгай..

Avatar

Нэргүй 2023-06-30 188.162.254.45

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-06-30 202.9.46.11

Браво! Яг голыг нь олоод биччихэж. Асуудал хаана байгааг олж харахгүй, хоосон шуугиж бухимдахаас хэтрэхгүй хүмүүс болж дээ бид. Төрийг цомхон болго гэж тэмцэхийн оронд хүүхдийн мөнгө шаардаад л… өчүүхэн бодолтой.

Avatar

Иргэн 2023-06-30 202.126.89.160

Саяхан Элбэгдорж Солонгос улсад өдрийн 16-17 сая төгрөгийн үнэтэй зочид буудалд тухлаж сууна гэсэн, хэний мөнгөөр ингэж туйлж явна хүзүүгүй хүн. Монголд авилгалыг цэцэглүүлэн хөгжүүлсэн хүн бол Элбэгдорж шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-06-30 103.229.121.137

chamd ene hunees uur yarih yam alga uu,bodvol hulgaig chini tasalduulsan bololtoi yam

Avatar

Зочин 2023-06-30 192.82.82.149

Тос дотроосоо өтдөг гэсэн үг бий Олон түмний дунд нэг иймэрхүү шог яриа явдаг Монголд авилгал хэзээ алга бол гэж нэг нөхөр асууж байна гэнэ нөгөө нөхөр хариулж байна гэнэ УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг буудан алаад тэдний буяны ажилд хүрэлцэн ирэгсэдийг мөн бүгдийг барьж хорин буудах аваас сая Монголд авилгал алга болно гэсэн гэдэг

Avatar

Нэргүй 2023-06-30 103.80.211.42

jimnhene avilgachdaa bariachee,say gehed Hogjliin banknii hergees nileen heden hun sugalaad,hergiig n tusgaarlah nereer avaad uldlee,ene chin shudarga yos uu Oyunerdenee,

Avatar

Нэргүй 2023-06-30 192.82.81.166

ОЮУНЭРДЭНЭ. ЗГХЭГ ДАРГАА БАЙХДАА ЧУУЛГАНЫ ИНДЭР ДЭЭРЭЭС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ 30 % ЦОМХОТГОЛД ОРУУЛНА ГЭЖ ХЭЛЖ БСАН ШҮҮ.КОВИДЫН ӨМНӨ ХЭЛЖ БСАН. ХУВИЙН ХЭВШИЛ ЧИНЬ АЖИЛЛАХ ХҮНГҮЙ БОЛЧИХООД БАЙХАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ХАЛААД ХУВИЙН ХЭВШИЛД АЖИЛЛУУЛААЧ.

Avatar

зочин 2023-06-30 202.9.46.242

Төр өөрийн өмч хөрөнгөө хулгайч луйварчдаас сэргийлэн хамгаалж хяналттай ил тод байлгаж цалин хөлс тэтгэвэр тэтгэмж иргэдийн аж амьдрал амьжиргааг дээшлүүлхэд зарцуулах үүрэгтэй Төр өмч хөрөнгө баялагтаа эзэн бол ард түмэн баян чинээлэг

Avatar

зочин 2023-06-30 139.5.217.179

монголчууд бол коммунистуудад бүхэл бүтэн 102 жил доромжлуулж, хууртаж, яргалуулж байгаа ч нохой акталсан хүндээ янаг гэгчээр толгой дээрээ залсаар байгаа муу заяатай ард түмэн. энэ намын нэр МАХН, МАн байгаагаас үл хамааран намынх нь гол бодлого нь иргэдийг мэдээлэлгүй, эрх чөлөөгүй, ядуу байлгаснаар хууран мэнлэхэд амар гэсэн нэг л коммунист арга барилтай. ямарч шударга, үнэн ярьж гарч ирсэн энэ намын гишүүн л бол бүгд худлаа хэлж тархи угаагаад ярьсныхаа эсрэг хийдгийг бүгд ойлгох хэрэгтэ

Avatar

Зочин 2023-06-30 202.126.89.29

Монголын амьдрал авилга болж хувирсан. Авилга хулгай монгол хүний амьдралын үндсэн арга болтлоо хөгжиж монгол улсын хорт хавдар болон хөлнөөс толгой хүртэл тархсан.

Avatar

Энэ төрийн царай 2023-06-30 192.82.82.158

Энэ төрийнхний байгаа царай ч дээ. Төрөө улам данхайлгаж гишүүдийнхээ тоог нэмэхээс өөр юм хийхгүй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж