АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо БНСУ руу илгээнэ

АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо БНСУ руу илгээнэ

АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо БНСУ руу илгээнэ

АНУ цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо Өмнөд Солонгос руу ойрын ирээдүйд илгээх гэж байна. Энэ нь сүүлийн хэдэн арван жилд анх удаа тохиож буй илгээлт юм. Цөмийн зэвсэгтэй шумбагч онгоцоо илгээснээр АНУ холбоотноо хамгаалах амлалтаа дахин харуулах болно гэж албаны хүн Пүрэв гаригт мэдэгдэв.

АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Скотт Л.Плейс Сөүлд болсон форумын үеэр ийн мэдэгджээ. "Ойрын ирээдүйд цөмийн эрчим хүчээр ажилладаг баллистик пуужингийн шумбагч онгоцыг боомтод илгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний амлалтаа АНУ дахин харуулах болно" гэж тэр хэллээ.

Вашингтонд дөрөвдүгээр сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Юн Сук Ёл, Жо Байден нарын гаргасан тунхаглалд АНУ цөмийн зэвсэгтэй баллистик пуужингийн шумбагч онгоцыг Өмнөд Солонгос руу илгээхээр амласан билээ. Энэ хүрээнд зургадугаар сарын 16-нд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цөмийн хөдөлгүүрт удирдлагатай пуужингийн шумбагч онгоц "USS Michigan" Сөүлээс зүүн өмнө зүгт 320 км-ийн зайд орших Пусан дахь тэнгисийн цэргийн гол баазад очсон. Энэ нь урьдчилан сэргийлэх, тайвшруулах гэсэн хоёр зорилготой аж.

Дашрамд дурдахад, Пёньяны зүгээс урьд өмнө байгаагүй олон тооны пуужин харвасан нь өдөөн хатгалгаас өөр зүйл биш гэж АНУ үзэж байна.

Сөүл, Вашингтон хоёр үндсэн эвслийн баримт бичиг болох харилцан батлан ​​хамгаалах гэрээнд гурван сарын өмнө гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-30 66.181.191.252

лааз

Avatar

Лантуу 2023-06-30 203.91.115.43

бузарын америкууд бусдын газар нутагт цөмийн з****г оруулна гэнээ. Тэгж байж хариугаа хатуухан хүртэх вий .

Avatar

Зочин 2023-06-30 202.126.89.227

Ёстой гоё америк ах нар дэлхийг хурдан сөнөөгөөсөө . амжил ардичилсан америк япон шиг болгоорой гоё гоё

Avatar

Нэргүй 2023-06-30 172.58.164.220

amerik odoo asad dain degdeeh zorilgotoi baigas

Avatar

Нэргүй 2023-06-30 213.87.136.170

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-30 103.229.121.119

Ямаан омогтой Өмнөд Солонгосууд хэзээ ч бие дааж чадахгүй. Үргэлж хэн нэгний суганы үс байна. Монгол, Хятад, Япон одоо АНУ. Арчаагүй түүхтэй улс даа. Хүүхнүүдээ хүчиндүүлж, залуучууд нь булаа тарихаас өөр чаддаг юмгүй л ирсэн улс.

Avatar

Нэргүй 2023-06-30 122.201.31.249

Виз нь гараагүй тэгээд л хорсоод байна уу

Avatar

Оноч 2023-06-30 202.5.205.7

Суганы үсний виз хүлээгээл байдаг ай мөн бид хэцүү бна шүү.

Avatar

зочин 2023-06-30 202.21.100.210

За тэгэж тэнэгтвэл харин ч нэг хорвоогоос арчигдах байлгүй дээ. Ким тэгэж ч амиа хорлохгүй байхаа.

Avatar

Americ uls Solongoschuudad dain zarlaj baina. 2023-06-30 192.82.90.25

Hoid Solongos Americ ulsad neg hatuu surgamj ogoh tsag boljee.

Avatar

зочин 2023-06-30 66.181.161.105

амжих уу бөөс минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж