"Вагнер"-ын бослогын дараа Сергей Суровикин баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2023.06.29-нд нийтлэгдсэн

"Вагнер"-ын бослогын дараа Сергей Суровикин баривчлагджээ

"Вагнер"-ын бослогын дараа Сергей Суровикин баривчлагджээ

"Вагнер" бүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд бослого гаргаж, цэргийн эргэлт хийхийг завдсан. Энэ хэрэг явдлын дараа буюу зургадугаар сарын 25-нд Украин дахь Оросын армийн орлогч командлагч Сергей Суровикиныг баривчилжээ. Энэ талаар Кремльтэй холбоотой мэдээ мэдээлэл нийтэлдэг Владимир Романов гэх блоггер анх нийтэлсэн. Романовын мэдэгдсэнээр Суровикин Москва дахь Лефортовогийн хорих төвд хоригдож байгаа аж. 

Суровикин "Вагнер"-ын бослогын талаар урьдаас мэдэж байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ тэрбээр зургадугаар сарын 24-нд бослогыг буруушааж, Вагнерчуудыг зогсохыг уриалсан бичлэг нийтэлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр тэр гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй гурван өдөр болж байна.

"The New York Times" сонин өмнө нь Суровикиныг Пригожины төлөвлөгөөг мэдэж байсан гэж мэдээлж байв. Өдгөө АНУ-ын эрх баригчид Суровикин төрийн эргэлтийг төлөвлөхөд тусалсан эсэхийг тогтоохоор оролдож байна.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж