БНСУ: "Е-7-4" визний квотыг 15 дахин нэмэгдүүлнэ

БНСУ: "Е-7-4" визний квотыг 15 дахин нэмэгдүүлнэ

БНСУ: "Е-7-4" визний квотыг 15 дахин нэмэгдүүлнэ

Өмнөд Солонгос улс боловсон хүчний хомсдолоо даван туулахад нь компаниудад туслах зорилгоор мэргэжилтэй гадаад ажилтны квотыг нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Тодруулбал, квотыг 15 дахин нэмэгдүүлж, 30 мянга болгож буйгаа тус улсын Хууль зүйн сайд Хан Дун Хун Лхагва гаригт зарлав.

"Е-7-4" визний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш жилийн квот 2017 онд 300 байсан бол 2022 онд 2000 болж аажмаар нэмэгджээ. Тэгвэл энэ жил 30 мянга болгож нэмэгдүүлсэн нь хамгийн томоохон үсрэлт болно. Энэхүү үсрэлт нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн ажилчдын архаг хомсдолыг арилгахад туслах ёстой юм. Өмнөд Солонгосын эрх баригчид анх квотыг 5000-аар хязгаарлахаар төлөвлөж байсан. 

Хууль зүйн сайд Хан Дун Хун засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ "Квот хүрэлцэхгүйн улмаас гадаадын иргэд ирж чадахгүй байгаа гэх яриаг таслан зогсоох хэрэгтэй" гэжээ. Энэ дагуу виз мэдүүлэх шалгуурыг ч бас зөөлрүүлэх тухай яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2023-06-29 192.82.76.123

хамаг залуучуудан со явчихаар Монголд хэн ч үлдэх гүйндээ хөөрхий

Avatar

Энэ бол зүгээр б**в өмхүүлэлт 2023-06-29 211.197.215.138

Дандаа нүүрэн дээрээ ингэж сайрхадаг улс шүү дээ. Хөрсөн дээрээ шал өөр. Төр засагдаач тэр олон улсад ч тэр хошногдуулж ханахгүй ядарсан ард түмэн шүү

Avatar

Omnod Solongos tsagaachlald tun bolgoomjtoi hatuu bodlogo yavuuldag baisan. 2023-06-29 192.82.90.25

Ashgui dee.

Avatar

зочин 2023-06-29 192.82.90.25

За одоо Монголчууд Өмнөд Солонгосруу ч нүүхээр болж байх шиг байна. Солонгосын виз тун зөөлөрч байна гэж ойлголоо. Солонгосруу явах талаараа хөөцөлдөе дөө.

Avatar

Нэргүй 2023-06-29 213.87.146.82

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-29 202.126.88.198

ЗА УЛНЫ УЛСЫН УЛНЫ МОЯА НАР ЯВААД БАЙГААРАЙ

Avatar

Цэцэг 2023-06-29 202.5.206.195

Тэгээд гол нь 3 сараар очисон хүмүүсээ элдэв хэл амгүй ажил хийлгээд байж болдоггүй юм уу. Нээх баривчилж хөөсөн л хүмүүс байдаг биздээ.

Avatar

Нэргүй 2023-06-29 117.111.3.77

Аялах гэж ирж байгаа хүмүүс ажил хийгээд байхаар солонгосчуудын ажлын байрыг булааж байна гэж үзэж байгаа юм. Аа бас дэлхийг эзэгнэж явсан монголчууд арчаагүй төрийнхөө буруугаас болж гадаадад хар ажил хийж байна. Хамгийн гол асуудал нь монголчууд хулхидуулдаг гэдгээ мэддэг мөртлөө улиг болсон хоёр намаа л сонгоод байдаг өөр шинэ сонголтын талаар огт мэддэггүй хүмүүс юм гэж ярьж байсан солонгос хүнтнй таарч байлаа. Угаасаа тэр хүн бүх үнэнийг хэлж байгаа юм чинь тийм юм байна аа л гэлээ

Avatar

иргэн 2023-06-29 66.181.160.87

монголоос олон залуус очиж ажиллаад сайн гагнуурчин, тариаланч гэх зэрэг төрөл бүрийн мэргэжил эзэмшиж хүүхдийнхээ сурч боловсрох, хөгжихөд дэмжлэг болох, мөн амьдрах орон сууц, унах машиныхаа мөнгийг хийгээд ирнэ ээ.
Оймсны Янмал, монгол ванн брэндийн дараагийн брэндийг бий болгох залуус ажиллаж сураад ирэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж