Өмнөд Солонгос улс боловсон хүчний хомсдолоо даван туулахад нь компаниудад туслах зорилгоор мэргэжилтэй гадаад ажилтны квотыг нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Тодруулбал, квотыг 15 дахин нэмэгдүүлж, 30 мянга болгож буйгаа тус улсын Хууль зүйн сайд Хан Дун Хун Лхагва гаригт зарлав.
"Е-7-4" визний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш жилийн квот 2017 онд 300 байсан бол 2022 онд 2000 болж аажмаар нэмэгджээ. Тэгвэл энэ жил 30 мянга болгож нэмэгдүүлсэн нь хамгийн томоохон үсрэлт болно. Энэхүү үсрэлт нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн ажилчдын архаг хомсдолыг арилгахад туслах ёстой юм. Өмнөд Солонгосын эрх баригчид анх квотыг 5000-аар хязгаарлахаар төлөвлөж байсан.
Хууль зүйн сайд Хан Дун Хун засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ "Квот хүрэлцэхгүйн улмаас гадаадын иргэд ирж чадахгүй байгаа гэх яриаг таслан зогсоох хэрэгтэй" гэжээ. Энэ дагуу виз мэдүүлэх шалгуурыг ч бас зөөлрүүлэх тухай яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ