ХХБ болон Bank of China хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2023.06.29-нд нийтлэгдсэн

ХХБ болон Bank of China хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ХХБ болон Bank of China хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Худалдаа хөгжлийн банк Монгол, Хятад хоёр орны худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол, Хятад хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны форум”-д оролцлоо.

Энэ үеэр Худалдаа, хөгжлийн банк болон Bank of China “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд хил дамнасан төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, томоохон төслүүдийн санхүүжилт зэрэг олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцов.

Тус форумыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бизнес худалдааны газар, Bank of China Өвөр Монголын салбар болон тус банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан. Форумд Монгол Улс болон БНХАУ-ын 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байгаа юм. Түүнчлэн Монгол, Хятад хоёр орны хооронд хийгдэж буй худалдаа, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжих, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийлээ.

ХХБ нь Монгол Улсын нийт юанийн төлбөр тооцооны 35 хувь орчмыг дангаар гүйцэтгэдэг билээ. Мөн гадаад худалдаа, барилга угсралт, харилцаа холбоо, уул уурхай, аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-аас бүтээгдэхүүн, үйлчилгээ импортолдог болон тус улс руу бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортолдог харилцагчдад таатай нөхцөл бүхий богино болон урт хугацаат санхүүжилтийг олгодог.  Энэ хүрээндээ хоёр улсын хоорондын худалдааг дэмжих, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчдад банкны бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажилласаар байна.

ХӨГЖИЛД ХАМТДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж