Ньюс агентлаг зургаадугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын тоймлон хүргэж байна.
09.00 цагт:
Төрийн ордонд: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлнэ.
09.00 цагт:
Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн эсрэг талд орших NBB төвд: БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас бензиний хүхрийн агууламж тодорхойлогч багажийг АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хандивлах үйл ажиллагаа болно. Утас: 9572-4747.
10.00 цагт:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно .
11.00 цагт:
НОБГ-т: Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ. Утас:9910-7367.
11.00 цагт:
“ЗМ” сонины мэдээллийн төвд: Ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны конвенц болон хүний эрхийн асуудлаар ТББ-уудаас мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд: “Монголын Хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны эмхэтгэлийн 2023 оны үндсэн мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулна.
Холбоотой мэдээ