"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"

"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"

"Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймааг бид хардаж байна"

Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлаа.

-Хэрэг гарснаас хойш жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинжээчид болон хуулийн байгууллагынхан хэрхэн ажиллаж байна вэ?

-Анхны шинжээчийн 58 тоот дүгнэлтээр миний нөхрийг өндрөөс унаж нас барсан гэсэн. Хэрэв толгойгоор унасан бол хүзүү, сээр, нугламын булчинг чөлөөлж хугарал гэмтэл байна уу, үгүй гэдгийг заавал тогтоох ёстой. Гэтэл түүнийг тогтоогоогүй. Хоёрдугаарт, бид талийгаачийн цогцсыг очоод харахад хүзүү нь эрээн алаг болчихсон, хөндлөн шууд ормууд гарч, хойш гэдийсэн байрлалтай байсан. Уг нь бол нөхөр минь доош хараад уначихсан байсан шүү дээ. Тийм байтал толгой нь хойш болж, баруун гар нь гэдийчихсэн байсан. Ямар сайндаа л шинжээчээс нь нөхөр минь доош хараад унасан байрлалтай байсан биз дээ? гэдгийг лавлахад "тийм" гэж хэлсэн. Тухайн үеийн хөшилт маш сонин. Мөн хоолойд нь механик амьсгал боолтын үед илэрдэг хөндлөн ормууд үүссэн. Би өөрөө эмч болохоор үүнийг мэдээд байгаа. Энэ нь анхны шинжээчийн дүгнэлтээр гараагүй, хоёр дахь удаагийнхаар илэрсэн. Эхний дүгнэлтээр бамбай буюу улаан хоолойд нь цус хуралт үүссэн гарсан. Цус хуралт хүнийг амьд байх үед л үүсэх боломжтой. Нас барсан үед цусны эргэлт зогсох учир үүсэх боломжгүй. Тэгэхээр энэ бүхэн гадны нөлөөтэй байж болзошгүй гэдгийг илтгэж байна.

Эхний удаагийн шинжээч юуг орхигдуулсан байна вэ? гэхээр механик бүтэлтэд орсон эсэхийг нүдний алим, зовхины салстаар шалгах хэрэгтэй. Хэрэв амьсгал бүтэлтэд орсон бол тэр хэсгүүдэд мөн цус хуралт үүснэ. Энэ бүхнийг шинжээч шалгаагүй. Өөрөөр хэлбэл үзэх, шалгах, нягтлах зүйлсийг шинжээч санаатай эсвэл санамсаргүйгээр орхигдуулсан. Анхнаасаа өндрөөс унасан гэдэг дүгнэлтийг л барьж байсан нь анхаарал татаж байгаа.

Эдгээрээс гадна нөхрийн минь биед олон тооны зулгаралт үүссэн. Хамгийн сонин зүйл нь цээжин тус газраа зууван хэлбэр бүхий урагдаж, арьс нь зулгарсан байсан. Яг тэр хэсгээр өмсч явсан подволк нь 9-10 см хэмжээтэй хөндлөн урагдалтай. Энэ бүхэн дээр яагаад гэж асуухад өндрөөс унасан болохоор л гэдэг хариулт өгдөг. Шинжээч яаж харсан юм шиг хариулж, асуусан бүхэнд шууд бэлэн хариулт өгөөд байсныг ойлгохгүй байна. Өндрөөс унасан гэдэг нь эцэслэн тогтоогдоогүй тухайн хэрэг гарсан өдрөө л ийм хариулт хэлж байсан нь сонин.

Би өөрөө эмч хүн. Эмчээр суралцаж байгаа хүн бүр задланд ордог, шүүх эмнэлгийн эмгэг судлалын хичээлд суудаг. Бид хүүрийн толбо, хөшилт яаж үүсдэг гэдгийг мэдэж байгаа.

Гэтэл анхны шинжээч талийгаачийн биед үүссэн бүх зулгаралтыг өндрөөс унахад нэг цаг хугацаанд үүссэн гэж байгаа юм. Жирийн хүн сонсоход ч итгэхээргүй зүйлийг шинжээч хээв нэг хариулж байгаа юм. Нөхөр минь унасан гэх газарт ямар ч чулуу, хад байгаагүй. Уг нь бол хатуу турбагаар цохиход зулайн орой хэсэгт нөхөрт минь үүссэн байсан шарх үүсэх боломжтой. Гэтэл энэ бүхнийг шинжээч шууд л дүгнэчихсэн.

НӨХРИЙН МИНЬ ШАРИЛЫГ БИДЭНД ХЭЛЭХГҮЙГЭЭР НУУЦААР УХАЖ ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН

-Хоёр дахь удаагийн шинжээчийн дүгнэлт хэзээ гарсан бэ. Тухайн үед шинжилгээг хийхдээ хууль зөрчсөн гэсэн үү?

-Хэрэг хотод шилжиж ирсэн даруйд бид өнгөрсөн жил цаг агаар хүйтрэхээс өмнө, мөн талийгаачийн биед үүссэн ул мөр устахаас өмнө дахин яаралтай шинжээч томилж шинжилгээ хийж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл дөрвөн сарын дараа шинжилгээ хийсэн байдаг. Ингэхдээ нөхрийн минь шарилыг бидэнд хэлэхгүйгээр нууцаар ухаж, гаргаж ирж шинжилгээ хийсэн. Экскаватороор шарилыг ухаж авахдаа үм цүм авч алтан хайрцгийг нь эвдэлсэн байсан.

Харанхуй шөнөөр ар гэрийнхэнд нь хэлэхгүйгээр шинжилгээ хийх нэрийдлээр талийгаачийн цогцсыг гаргасан нь сонин. Буцааж хийхдээ эвдэлсэн хэсгээ янзлахгүйгээр хийсэн нь бүр ч нүд хальтрам. Ар гэрийнхэн нь хүндэтгэлтэйгээр өдөр судар харж байж оршуулсан байхад бидэнд хэлэхгүйгээр оршуулгыг ухсан нь маш ноцтой асуудал.

Анэ асуудлаар бид гомдол гаргахад Цагдаагийн ерөнхий газар тус үйлдлийг хуулийн дагуу болсон гэсэн бол Прокуророос хууль зөрчсөн гэх хариулт өгсөн. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд тухайн хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа учир шинжээчдийн нэрийг хэлж болох эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хоёр дахь удаагийн шинжилгээг хийсэн нэр бүхий гурван шинжээчийн дүгнэлт өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан. 838 тоот дүгнэлт гэж бий. Эхний шинжээчийн дүгнэлт өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд гарсан байдаг.

Шинжээчийг Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймаа гэх хүн томилдог. Бид энэ хүнийг хардаж байгаа. Учир нь хоёр дахь удаагийн шинжээчийн бүрэлдэхүүнд томилсон гурван шинжээчийн нэг нь мэргэжлийн бус хүн байхад томилж, дүгнэлт гаргуулсан. Тиймээс санаатайгаар худал дүгнэлт гаргуулсан байж болзошгүй гэж хардаж байгаа.

Энэ асуудалтай холбоотойгоор бид мөн л Шүүх шинжилгээний ерөнхий газарт хандсан. Танайд ийм шинжээчид ажилладаг уу гэхэд дотоод хяналт шалгалтын хүн нь "хоёр нь манайд ажилладаг, нэг нь ажилладаггүй, цалин авдаггүй" гэсэн. Тэр даруйд бид Улсын ерөнхий прокурорт хандаж гомдол гаргасан. Тухайн шинжээчийн хувийн хэрэгтэй танилцах хүсэлт өгөхөд тухайн шинжээч хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчоор оролцсон этгээд учраас хавтаст хэрэгт таны хүсэлтийг харгалзаж материалыг оруулсан гэсэн. Энэ асуудал дээр бидний эргэлзээг тайлж өгөөгүй.

Шүүх шинжилгээний газрын дарга Г.Дагиймаа гэх хүн өмнө нь шинжээчтнй нийлж хууль бус дүгнэлт гаргасан гэдэг асуудлаар АТГ-т шалгагдаж байсан юм билээ. Энэ бүхнийг бид мэдэхгүй. Харин бидэнд тулгараад байгаа асуудлыг л үнэн бодитоор шийдвэрлээд өгөөч гэж хүсч байна.

Энэ асуудлаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга Ж.Буянбаттай уулзах хүсэлтээ өгсөн. Одоо гурав дахь удаагийн шинжилгээ хийх тогтоол гарчихлаа. Тогтоол гаргахын тулд бид олон удаагийн хүсэлт өгсөн. Гуравдугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах хүсэлт өгсөний дагуу прокурор хавтаст хэргийн материалыг бүхэлд нь татаж чадсан. Эхний хоёр удаагийн шинжилгээний дүгнэлт эрс зөрүүтэй байгаа учраас дахин шинжилгээ хийх ёстой юм байна гэж байгаа. Өмнө нь өндрөөс унах туршилтыг 2022 оны аравдугаар сарын 19-нд хийсэн. Тухайн үеийн дүгнэлт үндэслэл муутай байсан учир дахин туршилт хийе гэж байгаа. Ингэхдээ шүүх шинжилгээний байгууллагад ажилладаггүй тусгай мэдлэг бүхий хүмүүсийг оролцуулъя гэж байгаа. Оролцуулахаар болохоор зөвшөөрөл авах гэхээр Нийслэлийн прокурор дээр ирээд бас гацчихсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын А158 тоот шинэчлэгдсэн журамтай холбоотойгоор гацаад байгаа.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.12.2 дахь хэсэгт зөвлөл гэж байгаа. Энэ зөвлөл шүүх шинжилгээний байгууллагад ажилладаггүй, орон тооны бус, тусгай мэдлэг бүхий шинжээчийг дүгнэлт гаргахад тусгай зөвшөөрөл олгодог. Тэр зөвлөл нь өнгөрсөн сард журмаар батлагдсан. Өмнө нь бол хэнч хүсэлт тавиад л тус бүрэлдэхүүнд орох боломжтой байсан. Тийм учраас бид Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүсэлтээ өгөөд байгаа.

Хэрэв зөвлөл нь байгуулагдчихвал бидэнтэй адил хэрэгтэй олон хүний саатаад байгаа хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжлэх боломжтой. Үүнийг л анхаарч өгөхийг хүсч байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТЭЭР НӨХРИЙН БИЕД ҮҮССЭН СОРИВУУД АМЬДДАА ҮҮССЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

-Одоо тэгвэл та бүхэн Хууль зүй дотоодын хэргийн яаманд гаргасан хүсэлтээс гадна ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бид гурван зүйл л хүсч байна. Нөхрийг минь өндрөөс унасан гээд байгаа. Тэгвэл нотлох ёстой. Шинжээчид нь ч нотолж чадахгүй байхад хүний нэр төрд халдах ёсгүй. Шинжээчийн дүгнэлтээр нөхрийн минь биед үүссэн олон шарх сорви амьд байх үед үүссэн байж болзошгүй гэж гарсан. Гэхдээ амьд байсан үе гэхээр дөрвөн давхраас унахаас өмнөх үү, эсвэл унаж байх нэг секунд 12 дольд үүссэн сорви эсэхийг тогтоогоогүй.

Нөхөртэй маань хамт бүтэн судалгааны баг, резидент нар явж байсан. Гэтэл хэрэг болсныг 09:00 цагийн үед мэдсэн хэрнээ оюутнуудад таван цагийн дараа 13:30-14:00 цагт хэлсэн байгаа юм.

Яагаад таван цагийн турш хэнд ч хэлэхгүй хоорондоо ширээ тойроод яриад сууж байсныг би ойлгохгүй байна. Тухайн судалгааны баг гээд байгаа 36 хүний бүрэлдэхүүн “Эрүүл монгол-Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажилласан гээд байгаа. Гэтэл энэ судалгааны ажил нь анхнаасаа хувийн ажил байсан. Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн нэрийг барьж үнэ төлөөргүй үзлэг хийнэ гэчихээд 10 мянган төгрөг үзлэгт хамрагдсан бүх хүнээс авсан байсан. Үүнийг АТГ шалгаж байгаа.

Нөхөр минь жилийн хугацаанд албан ёсоор чөлөө авсан байхад замаа мэдэх юм чинь судалгааны  ажилд заавал яв гээд албадан хүчээр авч явсан.

АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр “Чи судалгааны ажлын маршрут гаргасан юм чинь заавал явна. Энэ бол улсын ажил” гээд гэрээс маань хүчээр аваад явсан. Гэтэл өнөөдөр энэ судалгааны ажил улсынх биш Б.Батбаярын хувийн ажил байсан. Үнэхээр гэм буруугүй бол хүний ёсоор ирж биднээс уучлалт гуйх ёстой. Юу болсон талаар хэлэх ёстой байтал нэг ч удаа бидэнтэй уулзах гэж ирээгүй.

Тухайн хүмүүсийг хардах олон шалтгаан бий. Харилцаа, ёс зүй, биеэ авч яваа байдал гээд Б.Батбаяр багшийг би мэдэхийн дээдээр мэднэ.

Манай гэр бүлийнхэн одоо гурван зүйл л хүсч байна. Үндэслэлтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, өндрөөс унах үеийн туршилтыг бодит үнэнд нийцсэн байдлаар гаргаж өгөхийг.

Эрүүл саруул ухаантай, согтолтын зэрэг маш хөнгөн зэргийнх байхад яаж ийм нөхцөл байдал гэдгийг туршилтаар шинжлэх ухааны үндэслэлтэй баталж өгөхийг шаардаж байна.

Энэ хэрэг дээр хууль хяналтын байгууллага хариуцлагагүй ажиллаж, хэн нэгэнд эрх ашгийн дагуу үйлчилж байна гэж ойлголоо. Та яагаад ийм дүгнэлт хийхэд хүрэв?

-Би ганц хүсэлт хангуулахаар өгөхөд хэдэн сар хойшилж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд гарсан дүгнэлтийг үндэслэлгүй байна гэдэг тогтоол гаргах гэж хагас жил хүлээлээ. Нөхрийн минь амь насаа алдсан хэрэгтэй холбоотой материал гэрээр минь дүүрэн байна. Анхнаасаа өндрөөс унасан гэж шууд дүгнээгүй бол энэ хэрэг хоёрхон цагийн дотор л илрэх байсан.

Наадмын үеэр, хотоос хол хөдөө газар энэ хэрэг гарсан нь цаг хугацаа маш хожсон. Ар гэрийнхэн нь очих гэсээр байтал тэр хугацаанд юу болсныг таах аргагүй.

-Амралтын газарт нь хяналтын камер, хэрэг гарсан өдрийн бичлэг огт байгаагүй юу?

-Тус амралт сувиллын газар бүрэг камертай байсан. Хэрэг гараад удаагүй хэдхэн хоногийн дараа хэргийн материалтай танилцахаар очиход камерын сервер нь бүрэн ажиллаж байсан, шалгаад өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл мөрдөн байцаагчид аман байдлаар л шалгасан. Камер нь ажилладаг ч бичлэг хийхээ больсон. Хэзээнээс бичлэг хийхээ больсон нь тодорхойгүй гэж байгаа. Энэ мэт учир битүүлэг асуудал олон байгаа.

Бидэнд өчигдөр хэвлэлийн хурал хийснээс хойш маш их мэдээлэл ирж байна. Энэ бүхнийг цагдаагийн байгууллагад өгөх нь зөв эсэхийг ч мэдэхгүй. Учир нь хуулийн байгууллага эрх ашгийн сонирхолтой хүнд үйлчилж байж болзошгүй. Тэгэхээр тухай бүрд нь баримт нотолгоогоо гаргаад явна.

Нөхрийг минь өндрөөс унасан эсэхийг тогтоох гурав дахь удаагийн шинжээчийн багт мэргэжлийн хүмүүсийг буюу гавал тархины мэс заслын эмч, хүзүү нурууны мэс заслын эмч, цээж хэвлийн мэм заслын эмч гээд гэмтлийн чиглэл бүрийн эич нарыг оролцуулж өгөхийг хүсч байна.

Би нөхрийнхөө нэр хүндийг цагаатгаж, амиа хорлолт, санамсаргүй үхэл байгаагүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл явах болно.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-29 114.136.114.197

одоо болих хэрэгтэй юм бишүү дээ. Ийм мундаг сайн хүнийг а**х вэ дээ. нөгөө алсан гээд байгаа хүмүүс нь дандаа л эрдэм зэрэг цолтой сэхээтэн багш-эмч хүмүүс л байна лээ ш дээ. Эдгээр буруутгагдаад байгаа хүмүүс нь өдий болтол Хань ижил аав ижийгээ алдсан хүмүүсийн уй гашуу харамсал зэвүүцлийг тэвчээд хүндлээд л дуугүй яваа гэж боддог. Ямар ч хүнд бас нэр төр дижити гэж юм байдаг даа, тэрийг нь хамаагүй хөндбөл эргээд нэр төрөө сэргээлгэж болох л юм байна лээ ш дэээ. талийгчийн маань сүнсийг амр

Avatar

Жирийн монгол иргэн 2023-06-29 202.126.90.50

Бүдрагчаа сэтгүүлчийн нэвтрүүлгийг зурагтаар үзсэн, авч явсан хүмүүсийн санаатай аллага гэж ойлгогдсон, Кубад сургуулиа төгсөж, докторын зэрэг хамгаалсан, олон улсад нэр хүндтэй том эрдэмтэн хүнийг атаархаж хорссон хүмүүс нь хорлосон юм байна лээ,
Ямар арчаагүй өчүүхэн дарганцар вэ?!
Хуульчид авлигад идэгдсэн ч Үйлийн үрийн шийтгэлийг хэн ч тойрохгүй ээ

Avatar

Баяр жаргал 2023-06-29 66.181.191.232

Хэн нэгэн хүний албаар хийсэн хэрэг гэдэг нь тодорхой бна.Үнэхээр харамсалтай,үнэн гэж байхгүй болсон энэ хорвоод гэм зэмгүй шударга хүмүүс нь өртөж,хорлон муу санаатан нь ард нь ял завшиж суух юм.

Avatar

Нэргүй 2023-06-29 202.9.40.127

Санаатай аллага

Avatar

Нэргүй 2023-06-29 213.87.146.82

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-29 202.55.191.130

uhsenii hohi amidiin zol gej ene uu

Avatar

Нэргүй 2023-06-29 122.201.21.121

Хуулийнханд хор найруулахдаа мэргэшсэн Дагиймаа гэгчээс өөр хүн хэрэггүй цаг үе дуусах болоогүй юм байхдаа

Avatar

Нэргүй 2023-06-29 122.201.21.121

Энэ Дагиймаа гэж будлианы нөхрийг солимоор юм. Олон хүний амьдралаар тоглож байна даа.

Нүгэл буяныг ялгаж сурмаар…

Avatar

Зочин 2023-06-29 103.229.122.166

Хэрэг гарсан өдөр байсан багш нар захирал нар одоо болтол юу ч яриагүй байгаа гэл үү хамтдаа бөөгнөрч уулздаг гэл үү бас сийхгүй нөхдүүд шүү

Avatar

Нэргүй 2023-06-29 192.82.71.64

Төр хууль шинжлэх ухааныг бамбай болгосон хүнээ байсан буруу гарын мэдлэг чадвар сэтгэл дутуу хомс нөхдүүд ч мөн ч их балаг болдог биз хүмүүст

Avatar

Нэргүй 2023-06-29 192.82.81.161

Хуулийнханд итгэхийн аргагүй болсон. Мэнгэт өөрийн өс хонзонтой хүнийг ингэж шалга, тэгэж шалга, тэрийг ухаж үз, тэнд очиж нэгжлэг хий, тэр нөхрийг хорьж шалга гэж цагдаа нараа маш их дарамталдаг байсан гэсэн. Цагдаагийн дарга нар заримдаа мэнгэт сайдыгаа эрүүл юм уу, өвчтэй юм уу гэж гайхаж хоорондоо ярьдаг байсан гэсэн. Энэ мэтчилэн эрх мэдэлтэй хүмүүс хуулийнхныг дарамталдаг болсон юм биш үү???

Avatar

Нэргүй 2023-06-29 188.162.254.62

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-06-29 124.158.80.110

эхнэр нь эмч учраас бүхий л нюнсыг сайн мэдэж бнаа. тэр дагиймаа гэж бузрын архичин авгай ажлаа хийгээд л бгаам уу. маш их будлиан буруу зөрүү дүгнэлт гаргадаг авшай гэсэн.

Avatar

Бурхан Будда 2023-06-29 202.9.46.251

энэ хүүхэн солиорсон юм байна..нөхөртөө алдаад гүн шоконд орж сэтгэхүйн өөрчлөлттэй болсон байна..одоо их удаан шүүх цагдааг зовоож ,бузар муухай юм ярисаар яваад өөрөө ч үхнэ..талиыгаачын шарилыг олон хөндөж ,сүнсийг нь зовоосон тул цаанаас нь шийтгэл ирнэ..ах дүүс нь баылаг бол шар хаданд сайн эмчлүүлж, нөхрийнхөө шарилыг тайван байлга гэж хэлж өг…цаашдаа үр хүүхдүүдийн хувь заяанд муугаар нөлөөлнө..ийм муухай хэл амтай айл гэр бузарттдаг. нөхрийнхөө толгойг залгисан муу ёрын хүүхэн байна..

Avatar

ТЭНЭГ ХАЛТАРТ 2023-06-29 180.149.230.25

СОЛИОРООД БАЙГААРАЙ МУУ ТЭНЭГ ХАЛТАР МИНЬ ХАНЬ ИЖЛЭЭ АЛДСАН ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ИНГЭЖ ХЭЛЭХГҮЙ ШҮҮ. ЧИ БОЛ АЛУУРЧНЫГ САЙН МЭДДЭГ АЛУУРЧНЫ ТАЛЫН АХ ДҮҮ БАЙНА. а******н ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭХ ЦАГ ИРНЭ ЭНЭ МУУ НОВШИЙГ КОДООР НЬ ОЛЖ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ЮМСАН. АДГИЙН н**ш

Avatar

зочин 2023-06-29 202.21.104.2

Тэнэгтээч эргүү минь! нэг муу лам ухаантай юмуу, бурхан буддагийн нэр барьчжээ бас.. шарил гэж юу юм? тэр чинь тухайн хүний сүнсэн биеийг агуулж байсан бие цогцос. сүнсэн бие нь аль хэдийн тэнгэрт одоод өөрийн амийг бүрэлгэсэн буруутай хүмүүсийг илрүүлж, гэм бурууд нь шийтгэл ногдуулж өгөөч гэж хүсэж, харж байгаа. Харин ч эхнэртээ талархаж байгаа. Хүмүүний махан бие, сүнсэн бие, учир жанцанг ч мэдэхгүй ламаа хат. Эсхүл гэмт хэрэгтний хамсаатан бн чи!

Avatar

Бурхан чинь байна 2023-06-29 192.82.84.90

Бурхан будда ч гэх шиг. ш****г ац вэ чи. Чамайг наад 202.9.46.251 гэсэн IP хаягаар чинь олохдоо л олно доо.

Avatar

Нэргүй 2023-06-29 202.9.40.158

ш****г ац вээ чи харин сэтгэцийн юмтай юм бишүүүү

Avatar

Зочин 2023-06-29 64.119.31.218

Тэр үед ажилсан цагдаагийн албан хаагчид л сайн мэдэж байгаадаа. Болсон газарт сайн ажиллаж чадсан бол юу болсон талаар мэдчиргүй юу.

Avatar

zochin 2023-06-29 192.82.82.119

Дагиймаа гэж насаараа төрд ажилласан мөртлөө учиргүй баян дээрэлхүү авгай байдаг юм байна лээ, хахууль авсан байж магадаггүй гэж бодож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж