Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс борлуулж эхэлнэ

Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс борлуулж эхэлнэ

Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс борлуулж эхэлнэ

Ардын хувьсгалын 102 жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болсон. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.

Өнгөрсөн жилээс бүх тасалбар захиалгыг цахим болгосон талаар нийслэлээс мэдээлсэн. Тасалбар авах жуулчдын тухайд дараах материалыг бүрдүүлэх аж.

Үндэсний их баяр наадмын тасалбарыг www.enaadam.mn цахим сайтаар ирэх  долдугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбарын үнийн хувьд сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй гэх хоёр төрлөөр  борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц тасалбар юм байна.

Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болох аж.

Харин гадаадын жуулчдын тухайд тасалбар авахдаа:

  • Албан бичиг

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-06-29 202.21.104.2

Ардын наадам ардын наадам биш дарга, түшмэдийн наадам болоод удаж байна. Цахимаар билет зарна гэдэг ч худлаа. Ардууд стадиоы гадуур хуушуур буузхан эргүүлээд дарга доргонууд нь дотор сэнтийд залраад.. жинхэнэ дабль стандартыг үзүүлдэг байгаа шүү.ккк Томхон стадионд нээлттэй хийдэг болмоор. Эсхүл стадионд зөвхөн бөх, сур нь яваад нээлтээ Төв талбайдаа хийдэг болмоор..ккк

Avatar

Нэргүй 2023-06-29 213.87.146.82

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж