Аварга цолтой бөх 9 давбал "даян аварга" цол олгоно

Аварга цолтой бөх 9 давбал "даян аварга" цол олгоно

Аварга цолтой бөх 9 давбал "даян аварга" цол олгоно

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2023.06.28/ Шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа "Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3-т аварга, арслан цолтой бөх түрүүлсэн тохиолдолд олгох цолны зохицуулалтыг орхигдуулсан нь хийдэл үүсгэж байна. Тиймээс улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд олгох цолыг нарийвчлан заах шаардлагатай байна.

Энэ хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан боловч энэ нь зөвхөн улсын баяр наадмын барилдаанд хамааралтай бөгөөд аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах барилдаанаас допингийн шинжилгээг зайлшгүй авах шаардлагатай байна. Тиймээс аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахыг хуульчилахаар тусгалаа.

Мөн аймгийн наадамд 128-аас дээш 256 бөх барилдахыг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар хязгаарласан нь тухайн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийг барилдуулах нөхцөлийг хангахгүй байна. Үүнийг өөрчилснөөр тэгш ойн баяр наадамд 256 бөх барилдуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн 1921 оноос эхлэн зохион байгуулж ирсэн Цэргийн баяр наадмыг зохион байгуулах, түүнд цол олгохтой холбоотой зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна. Тус наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд аймгийн баяр наадамд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдтэй адилтах цол олгоно" гэлээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.3.6-д "Улсын арслан цолтой бөх ес даван түрүүлбэл улсын аварга; 9.3.7.улсын аварга цолтой бөх ес даван түрүүлбэл улсын даян аварга цол олгоно" хэмээн заахаар хуулийн төсөлд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-28 66.181.166.196

Бөхчингүүд, тэднийг дагаж далдайгсад өөрсдөөс нь өөр хэнд ч хэрэггүй цол гээч юманд их ач холбогдол өгөх юм аа, уг нь энэ цол гээч хоосон цаасан малгай, ам авах гээч бас нэг үл бүтэх юмнаас салж, цагийн хязгаартай болж байж л бөх цааш цаг үетэйгээ нийцэж явмаар санагдах юм

Avatar

Нэргүй 2023-06-28 213.87.158.159

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

болор 2023-06-28 88.125.82.223

зодог тайлсан бөх барилдаад байвал яах вэ

Avatar

Нэргүй 2023-06-28 103.57.92.173

самарсайхан увсынх тул хор найруулахаа болио. аварга цолтой бөх түрүүлбэл далай аварга болох ёстой шүү.

Avatar

Нэргүй 2023-06-28 202.55.188.43

Далайн аварга цол чинь хасагдаад байсан биз дээ. Шууд даян дархан болохоор болсон санагдах юм. Хуулиа дүрмээ судал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж