Жолооч нь танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Жолооч нь танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Жолооч нь танхайрсан ачилтын компанийн үйл ажиллагааг зогсоов

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга гарган сүрдүүлж байгаа бичлэг өчигдөр /2023.06.28/ цахим хуудаст нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлээд буй. Бусдын эд хөрөнгөд халдахаас гадна, харилцааны соёлгүй, дээрэнгүй хандаж буй тухайн этгээдийн бичлэгийг тавьсан иргэн түүнийг хутга далайлган сүрдүүлж байгааг мөн хэлсэн. Тэгвэл тухайн ачилтын компанид ямар хариуцлага тооцох талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодрууллаа.

ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн хэлэхдээ "Ачигч автомашины жолооч хутга гарган танхайрсан бичлэг цахим сүлжээнд өчигдөр тарсан. Гэрээ байгуулж ажилладгийн хувьд буруутай үйл ажиллагаа гаргасан ажилтан болон харьяа компанийн өмнөөс иргэдийг бухимдуулсан явдалд уучлалт гуйж байна.

Тус ёс зүйн алдаатай үйлдэл гаргасан автомашин ачилтын "Баян Хаяабасу" компанийн үйл ажиллагааг зогсоосон. Уг асуудлаар БГД-ийн цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эрх бүхий байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авч ажиллана. Мөн нийт гэрээт компаниуддаа заавал мөрдөх хуулийн хэрэгжилтийг хангаж, ёс зүйтэй ажиллахыг анхааруулж байна. Эдгээр дүрэм, журмыг зөрчвөл гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье.

Манай байгууллага өнгөрсөн онд зөрчил гаргасан автомашиныг зөөн шилжүүлэх үйл ажиллагааг, гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Тус эрхийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг, 15 ААН-тэй гэрээ байгуулж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.

Ажил хүлээж авснаас өнөөдрийн байдлаар 120 иргэнээс автомашин ачилттай холбоотой гомдол ирсэн. Эдгээр гомдлыг цаг хугацаанд нь хариу өгч бүрэн шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үеэс өргөдөл, гомдлын тоо буурсан. Манай байгууллага гэрээт компаниуддаа ёс зүйн өндөр шаардлага тавьж байгаа" гэв.

Харин Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр "Зургадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч ажиллаж байна. Түүнчлэн "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачих үед иргэн М машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрсан.

Иргэн Ц-д Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-06-28 202.126.89.9

oron bairnii hulgaichid mashin hulgaildag bolson do zailuul

Avatar

Иргэн 2023-06-28 192.82.82.36

аргаа барагдаад өөр сэтгэх зүйл байхгүй хялбар аргаар хүнээс мөнгө шулж байвал сая сэтгэл нь амардаг юм байхдаа

Avatar

Иргэн 2023-06-28 192.82.82.36

нийгэмд хэрэгтэй ард иргэдэд ач тустай баярлуулах зүйл хийхийн оронд хүний өмч хөрөнгө мөнгийг хэрүүлтэй хэл амтай аваад тэр нь өөрсдөд нь хэрэг болдог юм болов уу даа хөөрхий зайлуул ачилтын компаний нөхдүүд нэг зүйлийг бодмоор юм

Avatar

Иргэн 2023-06-28 192.82.82.36

зогсоолоо шийдвэрлээгүй байж ард иргэдийг тэр тусмаа ядарсан хүмүүс бас бензин тэтгэвэр хүрэхгүй байхад машин ачдаг компани үйл ажиллагааг болиулаачээ. хүмүүсийг улам их бухимдуулж байна

Avatar

Иргэн 2023-06-28 192.82.82.36

машин ачилтын компаний үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох хэрэгтэй.Замын цагдаагийн хөдөлгөөний хянаж байгаа ажилчид төв зам болон бусад онцгой газар машинаа тавьсан жолооч нарт хатуу хариуцлага тооцох ажлыг хиймээр юмаа ЧД ийн Зэв гэдэг ачилтын компани төв зам биш ялалтын талбай дээр тавиад ажил төрлөө амжуулах гэсэн нөхдийн машиныг яасан хурдан ачиж байнаа нүдэнд нь хүн чанар биш мөнгө л харагдаад ингэж залуусыг турхирч болохгүй шүү дээ

Avatar

chek 2023-06-28 192.82.90.63

наад кампаны эзнийг зарлаачээ бас л их хурлын гишүүн байгаа даа

Avatar

Иргэн 2023-06-28 64.119.26.31

нэг юмыг ойлгосонгүй. Ачилтын компаны захирал Цагдаагын хурандаанууд жолоочдоо з****г тавьж өгдөг болчихсон юмуу? Гар б** байвал хэрүүл маргаангүй дээр юм бишүүдээ. Хулгайч хутгаар яах ч юм билээ. Хулгайч шиг харагдаад байна.

Avatar

зочин 2023-06-28 202.21.120.66

танай компани уснаас хуурай гарахын тулд иргэн Ц тус компаний ажилтан биш хөндлөнгийн хүн байсан мэтээр замхаруулах гэж байна даа Энэ ачилтын компаниудаа болиулаачээ. иргэдийн халаасыг хоослоно дээрээс нь жолооч нарыг зодож танхайрна ийм байж болох уу эрхэм цагдаа нараа энэ бол та нарын хийж байгаа ажил шүү та нарын л компани бх

Avatar

зочин 2023-06-28 103.57.95.146

Автобусны буудлуудаар дүүрсэн машинуудыг ачаачээ. Автобус зогсох ч газаргүй болсон байна.
Автобус замын голд зогсоно эсхүл тээр хол зогсоод хүнээ буулгаад амжиж суусан хэдэн хүнийг аваад давхиад явчих юм

Avatar

Зочин 2023-06-28 103.57.94.45

Зогсоол нь байхгүй, тэгээд арга буюу түр зогсож байгаа машиныг хулгайгаар ачаад аваад явдаг энэ балай юм больчихоо. Үүгээр ашиг завшаан олдог хулгайч нарын үйлдлыг зогсоох ёстой.

Avatar

Нэргүй 2023-06-28 213.87.158.159

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-28 150.129.141.58

Ийм сайхан мэдээ бас байдаг л юм бна

Avatar

Нэргүй 2023-06-28 64.119.25.138

shaaaaldaa lalruuda achiltiin company n ard zamiin tsagdaa nariin hurungulug hurandaa nar l baidiiishdee, lalruud

Avatar

Нэргүй 2023-06-28 202.9.40.198

Дэндүү даварсан байна. Зүгээр л байж байгаад мөнгө олдог компани улсад хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж