Аймгийн наадамд шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авна

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Аймгийн наадамд шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авна

Аймгийн наадамд шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2023.06.28/Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжив.

Хуулийн төсөлд аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах,  аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авахаар,  хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэхээр заасан аж. Эл асуудлыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зэрэг зохицуулалт тусгасан аж.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэсэн байна. Иймээс дээрх хуульд заасан зөрчлийг арилгах шаардлагатай гэж үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Ингэснээр долдугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр болгохыг мөн гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж