"Pussycat Dolls" хамтлагийн дуучин Николь Шерзингер найз залуу Том Эванстайгаа сүй тавьжээ. Түүний найз залуу Том Эванс 38 настай бөгөөд регби тамирчин. Николь сүй тавьсан тухай мэдээгээ инстаграмдаа хуваалцаад, "Би тийм гэж хэлсэн" гэж бичжээ. Тэд инстаграмдаа идэвхтэй байж, хамт байгаа мөчүүдээ хуваалцдаг. Тэднийг гэрлэх нь дамжиггүй гэдгийг хосуудын найзууд хэлдэг байжээ.
Николь 2019 онд "X Factor" шоуны шүүгчээр ажиллах үедээ Томтой анх танилцсан. Үүнээс өмнө Николь Формула 1-ийн аварга Льюис Хэмилтонтой найман жил үерхсэн бол теннисчин Григор Димитровтой богино хугацаанд харилцаатай байжээ. Харин Том Эвансын хувьд загвар өмсөгч, жүжигчин Келли Бруктай үерхэж байсан.
Тэрбээр "Никольтой танилцсан эхний хоёр өдөр үнэхээр гайхалтай байсан. Тэр цагаас хойш одоог хүртэл гайхалтай хэвээр байна. Би жекпот хожсон. Анх Никольтой дотносоно гэдэг санаанд огт багтамгүй байсан. Надад боломж байхгүй гэж бодсон ч бидний хооронд шууд таталцал бий болсон. Тэр бүх талаараа үнэхээр үзэсгэлэнтэй, гайхалтай" гэж ярьжээ.
Николь, Том нарыг салсан гэх цуу яриа хоёрдугаар сард гарсан. Цуу яриаг үгүйсгэж тэд сүй тавьж буйгаа зарлалаа.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ