Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима бараалхав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн яриа хэлэлцээний үр дүн гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Нэн буурай, далайд гарцгүй, арлын жижиг хөгжиж буй 92 улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, шийдэл, гарц олоход Дээд төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэндчилгээ уламжлахыг хүсэв.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа.

Монгол Улс нь олон улсын тавцанд тэнцвэртэй байдал бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв.

Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манлайлж, идэвхтэй ажиллаж буйг өндрөөр үнэлдэгээ хэлээд, НҮБ дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ онцлов.

2017 онд Монгол Улсын санаачилгаар байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн ирэх онд Руанда Улсад болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хуралд оролцохыг урилаа.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТЭРБУМ ХАВДАР-ын эстэй У. ХҮРЭЛСҮХ 2023-06-28 146.70.208.38

У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), ээж (ГовьАлтайн), бас 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно

Avatar

ТЭРБУМ ХАВДАР-ын эстэй ХҮРЭЛСҮХ 2023-06-28 146.70.208.38

У.Хүрэлсүх эхнэр (Болорцэцэг), ээж (ГовьАлтайн), бас 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУСна, далд орно

Avatar

Нэргүй 2023-06-28 213.87.158.159

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-28 202.9.40.198

Танай сайтад Ерөнхийлөгчийн үйлдэл ямар хамаатай байнаа. Элбэгдоржийгоо л магтахаа бод. Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа юм бол болноо.

Avatar

Ухнаагийн Хүрэлсүхийг Монголчуудын ихэнх нь дэмжихгүй байгаа шүү. 2023-06-28 59.153.115.150

Монгол улсыг НҮБ тусламжын улс гэж хардаг юм байна л даа.

Avatar

Нэргүй 2023-06-28 196.240.190.58

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж