Хойд Солонгосын влоггеруудын хаягийг хаажээ

Хойд Солонгосын влоггеруудын хаягийг хаажээ

Хойд Солонгосын төрийн хэвлэлтэй холбоотой гэж үзсэний үндсэн дээр гурван влоггерын "YouTube" хаягийг хаасныг тус платформын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2023.06.27/ мэдэгдлээ.

Эдгээр хаягийг англиар ярьдаг залуу бүсгүйчүүд ажиллуулдаг байжээ. Тухайлбал, Хойд Солонгосын өдөр тутмын амьдралын талаар танилцуулдаг, 11 настай Сон А охины хаяг үүнд багтсан. Тэрбээр усан паркаар зочилж, Харри Поттерын ном уншсан зэргээ ярьж влог хөтөлдөг. Covid-19-ийн хөл хорионы үеэр Сон А Хойд Солонгосын засгийн газрыг "Маш сайн хариу арга хэмжээ авч байгаа, бүх зүйл хяналтад байгаа" гэж магтаж ярьж байжээ.

"АНУ-ын хориг арга хэмжээ, худалдааны хууль тогтоомж, тэр дундаа Хойд Солонгостой холбоотой хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд энэ шийдвэрийг гаргасан. Бид хянаж үзсэний эцэст гурван сувгийг цуцаллаа" гэж "YouTube"-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэв.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын хууль тогтоогчид тус хаягуудыг хаагаад байсан. Тодруулбал, Үндэсний тагнуулын газрын хүсэлтээр Хойд Солонгосын засгийн газрыг сурталчилсан цахим хаягуудыг хаасан гэж Харилцаа холбооны стандартын комиссын нэгэн ажилтан мэдэгджээ. Цаашилбал, "YouTube"-ийн толгой компани болох "Google"-ээс тус хаягуудыг устгахыг хүссэн байна. 

Барууны шинжээчдийн үзэж буйгаар интернетэд нэвтрэх эрх нь хязгаарлагдмал байдаг Хойд Солонгост ийм контентыг бие даан үйлдвэрлэх боломжгүй юм. Хойд Солонгосын влоггерууд Пёньянд төвтэй "Sogwang Media Corporation"-тэй холбоотой ажилладаг бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан улсаа гадаадад сурталчилдаг. Түүнчлэн дээрх хаягуудыг устгаснаар Хойд Солонгосын талаар мэдээлэл авах эх сурвалжгүй боллоо гэж бухимдах хүмүүс ч гарчээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-28 150.129.142.9

piiizdaaaaa hevlel medeelel hunii erh gegchin baruunii l oilgolt busdad l padli ch baihgui yum shivdee neg l ih huni erh hevleliin erh chuluu shaaaaagaad bdag baruun shuudee novhnsuud deer tsumin bumbug hayasaa mun huzuugui deer ch adil

Avatar

Нэргүй 2023-06-28 213.87.158.159

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-28 66.181.182.85

хэвлэл мэдээллийн эрх чөлөө,ардчилал гэдэг нь ануусын мэдээллийг тарааж бусад улсуудын тархийг угаах,ануусын санаанд таарахгүй бусад улсын мэдээллийг хаадаг юмаа гэдэг нь харагдлаа даа,ардчилал гэдэг нь хаа ч байхгүй үлгэр гэдэг нь батлагдлаа даа,англи хэл мэдэхээр суга үсрээд хөгжнөө гээд солиорцгоогоод байсан,англи хэл мэдээд хошногийн долоосон ч таалагдахгүй бол хог дээр гаргадаг юм байна???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж