Хятадын Элчин улсынхаа байр суурийг үгүйсгэсэн мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Хятадын Элчин улсынхаа байр суурийг үгүйсгэсэн мэдэгдэл хийв

Хятадын Элчин улсынхаа байр суурийг үгүйсгэсэн мэдэгдэл хийв

Хятад улсаас Европын холбоонд суугаа Элчин сайд Фу Конг “Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээх Украины зорилгод Бээжин дэмжлэг үзүүлэхийг үгүйсгэхгүй” гэж хэлжээ. Украины зорилгыг дэмжих эсэхийг сэтгүүлчид түүнээс асуутал “Яагаад болохгүйг нь би ойлгохгүй байна. Бид бүх улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг. Хятад улс хуучин ЗХУ-тай харилцаа тогтоохдоо харилцан санал нэгдсэн. Гэхдээ энэ нь Орос, Украин хоорондоо харилцан тохиролцож, шийдвэрлэх ёстой асуудал” гэжээ.

Фу Конг иймэрхүү утгатай тайлбар хийж буй нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр дөрөвдүгээр сард “The ​​New York Times” сонинд ярилцлага өгөхдөө “Украины газар нутаг, ялангуяа Крым, Донбассыг өөртөө нэгтгэх гэсэн Оросын хүчин чармайлтыг Хятад улс дэмжихгүй” гэж мэдэгджээ.

Хятадын Гадаад хэргийн яам болон албаныхан ийм тайлбараас зайлсхийдэг. Гэтэл Фу саяхны ярилцлагадаа Украины асуудлаарх Хятадын байр суурь маш тодорхой байна гэж онцолсон. “Бид энх тайвныг дэмжиж байгаа бөгөөд хэлэлцээрийн ширээний ард суух замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, аль болох хурдан энх тайванд хүрэх нь чухал гэж үзэж байна” гэсэн юм.

Харин Хятадаас Францад суугаа Элчин сайд Лу Шае ярилцлага өгөхдөө “Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын статусыг чухалчлах олон улсын гэрээ байхгүй. Тиймээс тэдэнд олон улсын эрх зүйд үр дүнтэй статус дутагдалтай байдаг” гэж хэлж байв.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж