Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь гарсан байна. Үндэсний их баяр наадмын өдрүүд тохиож буйтай холбогдуулан, энэ сард хоёр удаа зарим тэтгэвэг, тэтгэмжийг олгохоор болжээ.
Тодруулбал,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Асаргааны тэтгэмж
- Амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тус бүр долдугаар сарын 6 ба 20-ны өдрүүдэд хоёр удаа олгох юм байна.
Харин бусад тэтгэвэр, тэтгэмжийн хувьд долдугаар сарын 20-нд нэг удаа олгогдохоор тусжээ.
Хүүхдийн мөнгөний тухайд, долдугаар сарын 6-нд бүх хүүхдэд (өмнөх шиг 91 ба 9 хувийн ялгамжгүй) олгоно. Мөн нөхөн олголтыг ч шилжүүлэх аж. Харин мэдээлэл баталгаажаагүйгээс үүдэж шинээр хүсэлт гаргаж буй хүүхдүүдийн мөнгө долдугаар сарын 20-нд нь шилжих юм байна. Хүсэлтийг ehalamj.mn, E-mongolia.mn платформоонир авч буй.
Холбоотой мэдээ