Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрх дуусч, Б.Гүнбилэг нар нэр дэвшив

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрх дуусч, Б.Гүнбилэг нар нэр дэвшив

Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрх дуусч, Б.Гүнбилэг нар нэр дэвшив

Үндсэн хуулийн Цэцийн хоёр ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр болон Цэцийн дарга Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн хүнийг томилох сонгон шалгаруулалт эхлээд буй. Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болдог хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, Д.Одбаяр, Н.Чинбат нарын 6 жилээр томилсон хугацаа дууссан учраас Улсын дээд шүүх, УИХ-аас тэдний оронд томилох хүнийг нэр дэвшүүлж, томилох хугацаа болсон гэсэн үг.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс гурав гурваар нь нэр дэвшүүлж, УИХ-д өргөн барьж,  зургаан жилээр УИХ томилдог зохицуулалттай.

Улсын дээд шүүхээс сонгогдсон Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Түүнийг 2016 оны зургадугаар сарын 9-ний өдөр Улсын дээд шүүхээс санал болгож, Цэцийн гишүүнээр томилсон бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Цэцийн даргаар томилогдсон билээ. Харин Цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд түүнийг УИХ-аас нэр дэвшүүлсэн томилсон байдаг. Д.Одбаярын хувьд 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр томилсон бөгөөд 2017 оны зургадугаар сарын 14-өөс 2019 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Цэцийн даргаар ажилласан билээ.

Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэж, дөрвөн хүн бүртгүүлжээ. Тодруулбал,   хуульч Б.Гүнбилэг, Н.Отгончимэг, Ч.Тунгалаг, Х.Эрдэм-Ундрах нарын дөрвөн хүн Цэцийн гишүүнд нэр дэвшихээр материалуудаа ирүүлжээ.

НЭР ДЭВШИГЧДИЙН НАМТАР

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж