Ачих компанийн ажилтанд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Ачих компанийн ажилтанд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Ачих компанийн ажилтанд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно

Автомашин ачдаг компанийн ажилтан маргаан дэгдээж, хутга гарган сүрдүүлж байгаа бичлэг өчигдөр /2023.06.28/ цахим хуудаст нийтлэгдэж, олны бухимдлыг төрүүлээд буй. Бусдын эд хөрөнгөд халдахаас гадна, харилцааны соёлгүй, дээрэнгүй хандаж буй тухайн этгээдийн бичлэгийг тавьсан иргэн түүнийг хутга далайлган сүрдүүлж байгааг мөн хэлсэн. Тэгвэл тухайн хүнд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр "Зургадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч ажиллаж байна. Түүнчлэн "Баян хаябуса" ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачих үед иргэн М машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрсан.

Иргэн Ц-д Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.

Урьдчилсан байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар "…шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө" гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь тогтоогдсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-28 49.106.215.224

yamarch bsn ter 2019 onii tushaaliig ni ss xiigeed awaarai manaixaan

Avatar

Нэргүй 2023-06-28 213.87.158.159

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-28 202.126.90.39

Бусдын амь нас, аюулгүй байдалд свзаналхийлсэн хэргээр эрүүгийн хэрэгиүүсгэх байтал зөрчлийн хууль гэх шиг. машин ачиж ир гээд байгаа байгууллагад нь сайн хариуцлага тооцохгүй бол дахиад давтагдана цаашлаад хүний амь нас шүү

Avatar

Oilgoltschih saihan. 2023-06-28 202.126.90.73

Ashiglan l stresstej bga bol

Avatar

Нэргүй 2023-06-28 43.228.129.119

Зөрчлийн хэрэг гээд зуун мянгаар торгоод л өнгөрнө. Наад үстэй нүүр чинь хутга авч явж болдог, хүн айлгаад өнгөрөхөд цагдаа торгоод л болоо, гээд л сэхнэ дээ, дараагийн удаа хүний аминд хүрч л дуусах байхдаа. Манай хууль, хүчнийхэн ингээд гэмт хэрэгтнийг өөхшүүлээд байгаам даа. Хутгатай явсных төлөө 6 сар хорьдог хуультай ч болоосой.

Avatar

зочин 2023-06-28 103.57.95.146

АВТОБУСНЫ БУУДЛААР ДҮҮРЭН БАЙГАА МАШИНУУДЫГ АЧААЧЭЭ. АВТОБУСНУУД БУУДАЛДАА ЗОГСОХ ЗАЙГҮЙ БАЙНА. ТАКСИЧИНГУУДЫГ ЗАЙЛУУЛААЧ, АЧААЧ

Avatar

Зочин 2023-06-28 203.91.115.38

Энэ хэрэг зөрчлийн хэрэг биш шүү Мэс гаргаж би хутгална гэж хэлж байгаа нь санаатай хүний амь нас хөнөөх гэж заналхийсэн хэрэг бна Ял өгөх хэрэгтэй

Avatar

Зайлоо зайл 2023-06-28 66.181.161.53

Цагдаа нарааа бага дарвагнаарай юун зөрчлийн хэрэг!! Наадах чинь олон нийтийн газар танхайрч байна! Заналхийлж сүрдүүлж байна!! Дээр нь зэвсгийн чанартай зүйл ашиглаж байна! Шоронд 5 жилийн ял авах рецедив хулгайч байна шдээ!! Ачилтын компанийн захирал нь цагдаад ажиллаж байсан хүнүү? Хэн нөлөөлж ийм тэнэг юм яриад байна?

Avatar

zochin 2023-06-28 49.98.161.176

gedeen tsegaan udur hutaga biedee avchi yvaad busdiin ami nasand zanalhiilj baihad eruugiin hariutslaga huleelegdgui ym uu ene chin zurchil bish eruugiin gemt heregshtei

Avatar

балжир 2023-06-28 66.181.189.100

болж муу хүүрийг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж