Краматорск: Энгийн иргэд ихээр төвлөрсөн хэсэг цохилтод өртөв

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Краматорск: Энгийн иргэд ихээр төвлөрсөн хэсэг цохилтод өртөв

Краматорск: Энгийн иргэд ихээр төвлөрсөн хэсэг цохилтод өртөв

Украины зүүн хэсгийн Краматорск хот ОХУ-ын пуужингийн цохилтод өртсөнөөр дөрвөн хүн амиа алджээ. Мөн найман сартай хүүхэд, гурван гадаадын иргэн зэрэг 40 орчим хүн шархадсан байна. Халдлага орон нутгийн цагаар Мягмар гаригийн 19:30 цагийн орчимд болжээ.

Пуужингийн цохилтод ресторан, худалдааны талбай өртжээ. Түүнчлэн дэлбэрэлтийн голомтод орон сууцны барилгууд байсныг албаныхан мэдээлэв. "Ria Lounge" ресторан дотор 80 орчим хүн байсан тул хохирогчдын тоо улам нэмэгдэх магадлалтай байна. Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд нуранги доор хүмүүсийн хашгирах чимээ сонсогдсоор байгааг гэрчүүд хэллээ.

Эрх баригчдын мэдээлснээр пуужингийн цохилтын үед хотын төвд энгийн иргэдийн төвлөрөл их байжээ. "Энэ бол хотын төв. Энгийн иргэд олноор цуглардаг хоолны газрууд байдаг" гэж бүс нутгийн захирагч Павло Кириленко хэлсэн байна. 

Оросын цэргүүд мөн ойролцоох тосгоныг онилсон гэж Краматорск хотын зөвлөл мэдэгдэв. Краматорск хотыг оросууд хяналтдаа аваагүй ч бусад эзлэгдсэн хэсэгтэй ойрхон байдаг. Тиймээс 2022 оны хоёрдугаар сард халдлага эхэлснээс хойш Краматорск нь пуужингийн цохилтын бай байсаар иржээ. 150 мянган хүн амтай тус хот нь Украины хяналтад байгаа хамгийн том хотуудын нэг юм. Энэ нь фронтоос 30 км зайд оршдог. Краматорск хотын төмөр замын буудал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард халдлагад өртсөнөөр 60 гаруй хүн амиа алдаж байв. 

"Энэ халдлага нь ОХУ ялагдал хүлээх ёстой гэдгийг болон алуурчид, террористуудын эсрэг шүүх, шударга ёс байх ёстой гэдгийг дэлхий дахинд нотолж байна" гэж Украины ерөнхийлөгч Зеленский хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж