Пригожин ОХУ руу нисчээ

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Пригожин ОХУ руу нисчээ

Пригожин ОХУ руу нисчээ

Евгений Пригожиний эзэмшдэг тийрэлтэт онгоц Беларусиас хөөрч, Оросыг чиглэн ниссэнийг “Беларуськи Хажун” хэвлэл мэдээлжээ. Тус хэвлэл нь нислэгийн радарын мэдээллээс эш татан мэдээлсэн байна. Түүний хувийн эзэмшлийн “The Embraer Legacy 600” онгоц Мачулищид 14 цаг 59 минут саатжээ.

Ингээд өчигдөр орой 22:39 цагт Мачулищи цэргийн баазаас хөөрч, ОХУ-ыг чиглэн явсан байна. Эхний онгоцны дараа өнөө өглөө бас нэгэн тийрэлтэт онгоц Мачулищигаас хөөрчээ.


"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин Беларусийн удирдагч Александр Лукашенкотой хэлэлцсэний эцэст Москва хүрэлгүй ухарсан. Тодруулбал, Пригожин Беларусь руу явж, цэргүүд нь хуарандаа буцсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Үүнээс хойш Пригожинтой холбоотой мэдээлэл хомс байсан. Тэгвэл Александр Лукашенко өчигдөр /2023.06.27/ Пригожин Беларусьт ирснийг баталжээ. "Пригожин Беларусьт ирсэн. Мөн түүний цэргүүд өөрсдийн зардлаар Беларусь улсад хэсэг хугацаанд үлдэх боломжтой. Энэ бослого нь хөлсний цэргийн бүлэг болон Оросын арми хоорондын харилцаа тасарсантай холбоотой. Нөхцөл байдлаас биднээс холдсон. Асуудал шийдэгдэнэ гэж бодсон ч шийдэгдээгүй л байна" гэж Лукашенко сэтгүүлчдэд ярьжээ.

"Вагнер"-ын бослого нь Путин засгийн эрхийг авснаас хойших хамгийн том сорилт болсон гэж үзэж байна. Энэ үйл явдал түүний хүчийг тодорхой хэмжээнд сулруулсан гэж ажиглагчид үзэж буй. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хэлжээ. 

Путин иргэний дайн гарахаас сэргийлж чадсан армидаа өчигдөр хүндэтгэл үзүүлсэн. "Та нар Үндсэн хуулиа, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалсан. Эх орноо хамгаалсан. Иргэний дайн гарахаас сэргийлсэн" гэж тэр хэлжээ. Мөн "Вагнер"-ын цохилтод өртөж амь үрэгдсэн нисгэгчдийг хүндэтгэж нэг минут дуугүй зогссон байна. 

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж