Лукашенко: Хэрэв Орос сүйрвэл бид бүгд үхнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.28-нд нийтлэгдсэн

Лукашенко: Хэрэв Орос сүйрвэл бид бүгд үхнэ

Лукашенко: Хэрэв Орос сүйрвэл бид бүгд үхнэ

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр мэдээлэл хийхдээ,  "ОХУ-д хувийн цэргийн Вагнер групп өнгөрсөн долоо хоногт бослого гаргах гэсэн оролдлого нь улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж, цэргийн бэлэн байдлыг шаардсан. Би армийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулах бүх тушаалыг өгсөн. Би нуухгүй ээ, Оросын өмнөд хэсэгт болж буй үйл явдлуудыг харахад үнэхээр хэцүү байсан. Би ганцаараа биш. Манай олон иргэд [эдгээр үйл явдлыг] зүрх сэтгэлээрээ хүлээж авсан. Учир нь эх орон нэг юм. Хэрэв Орос сүйрвэл бид нуранги дор үлдэнэ, бид бүгд үхнэ" гэж мэдэгджээ.  

Вагнерын тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн амралтын өдөр Оросын цэргийн баазуудыг хяналтандаа авч байхдаа хувийн цэргийн бүлгээ Оросын хүчний эсрэг эргүүлж, дэлхий нийтийг цочирдуулсан. Тэрбээр Бямба гаригт хоёр тал хэлэлцээ хийсний дараа  бууж өгч, Беларусь руу явсан.  Пригожин өнгөрсөн долоо хоногт 11 минутын дуут бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд  Путиныг эсэргүүцэх болсон шалтгаанаа тайлбарласан. Тэрбээр Украинд учир утгагүй дайн эхлүүлэхийг ятгасан Батлан хамгаалахын сайдыг огцруулах зорилготойгоор Москва руу явж байсан. 

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж